Хоол хүнс


“Бод-Хэрэглэ-Хэмнэ” Нэгдсэн үндэстний байгууллагын уриаг хэрэгжүүлцгээе.

Хувь хүний хоол, хүнсний сонголт, хэрэглээ нь эрүүл мэнд төдийгүй байгаль орчинд ихээхэн нөлөө үзүүлдэг.  Ургамлын гаралтай хүнс нь байгаль орчинд ээлтэй буюу сөрөг нөлөө багатай байхад махны хэрэглээ нь ихээхэн хор хөнөөл учруулдаг. Учир нь мал үржүүлэг, үйлдвэрлэл нь ус бэлчээр, хөрс, ургамал зэрэг их хэмжээний  байгалийн нөөц хэрэглэхээс гадна мал амьтдын амьсгал, өтөг бууцнаас метан, азотын исэл зэрэг хүлэмжийн хий их хэмжээгээр ялгардаг. Хүлэмжийн хийн ялгаралтын 1/3 нь хүнсний үйлдвэрлэл, хэрэглээтэй холбоотой. Тиймээс хоол хүнсний хэрэглээг өөрчлөх замаар экологийн ул мөрийг бууруулах боломжтой.

НҮБ-ын Байгаль орны хөтөлбөрөөс явуулсан судалгаагаар жилд махан хоолтон 6,7 тонн, цагаан хоолтон 1,2 тонн, ногоо хоолтон 190 кг хүлэмжийн хий ялгаруулж, дэлхийг энэ хэмжээээр дулааруулж байна (“Дадал зуршлаа өөрчилцгөөе” НҮБ-ын гарын авлага”, 2008 он).

Хүлэмжийн хийн ялгаралтыг багасган дэлхийн дулаарлыг саармагжуулах хамгийн энгийн, хурдан, үр нөлөөтэй арга нь хүн төрөлхтөн махны хэрэглээг бууруулан, хүнсний ургамал нэмүү хэрэглэх явдал гэж эрдэмтэд үзэж байна.

Аль нь байгальд ээлтэй ухаалиг хэрэглээ вэ гэдгийг “идэхээсээ өмнө бод” гэж НҮБ уриалж байна.

Хүмүүс бид буруу хэрэглээнд донтож, хүсэл шуналын ад хорлол шүглэсэн сүйтгэгчид болчхоод байна.

Дэлхийн дулаарлын 80% нь махны хэрэглээтэй холбоотой (“Дадал зуршлаа өөрчилцгөөе” НҮБ-ын гарын авлага”, 2008 он).

Махаар хоол хийхэд хүнсний ногооноос 16 дахин  их түлш, эрчим хүч зардаг бөгөөд хүнсний ногооноос 24 дахин их хүлэмжийн хий ялгардаг.

Бид 1 кг нь 15 тонн цэвэр ус, дээрээс нь эрчим хүч, хөргөлт, тээврийн үнэмлэхүй зардлаар бүтсэн үмх махаар эх дэлхийгээ, эх орноо солиход хүрч байна.

Хүмүүс аминдаа халтай, эх орон, дэлхийдээ халтай бүхнийг дур мэдэн хийцгээж байна.

Мах идсэний гайгаар дэлхийд жилд зүрхний өвчнөөр 17 сая хүн амиа алдаж байна.

Тамхи гээч тоглоомонд мансуурсаар дэлхийд 5,4 сая хүн, архи гээч тоглоомонд донтсон 2,3 сая хүн жил бүр алтан амиа алдаж байна.

 Бид юу хийж чадах вэ?

“Бод →хэрэглэ → хэмнэ” гэж юуг хэлнэ вэ?

  • Орон нутагтаа тарьж ургуулсан, үйлдвэрлэсэн органик хүнс хэрэглэх нь экологийн ул мөрийг бууруулах эхний алхам юм.
  • Өрх бүр хашаандаа хүнсний ногоо тарьж сурах, хүнсэндээ ногоог голлож хэрэглэх.
  • Мал аж ахуй нь хүчтэй дулааруулагч хүлэмжийн хийн үндсэн ялгаруулагч мөн тул махны хэрэглээг багасгах нь экологийн ул мөр бууруулах нэг гол арга зам болно.
  • Хог хаягдлын 36%-ийг хоол хүнсний хаягдал эзэлдэг. Хүнсний ногоо, жимсний хальсыг ахуйн хогноос тусгаарлаж малын тэжээл болон ургамлын бордоонд эргүүлэн ашиглах.
  • 1 кг-аар савласан 25 цаасан ууттай гурилын оронд 25 кг-ийн шуудайтай гурил авбал 25 ширхэг цаасан уут хэмнэнэ (17 модноос 1 тонн цаас гаргаж авдаг).
  • Монголд дахин боловсруулах боломжгүй  асар их сав боодлын хог новш гаднаас оруулж ирдэг бүтэлгүй хэрэгцээгээ багасгахын тулд импортын хүнснээс аль болох татгалзах.



Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх