Хог хаягдал



Буруу сонголт, буруу хэрэглээ, ухамсаргүй хандлага маань биднийг хог хаягдал үйлдвэрлэгч болгож байна.

Хог хаягдал нь газар хөрс, нуур, голын усыг бузарлан буртаглаж, олон төрлийн өвчин үүсгэх нян, химийн хорт бодис үүсэх нөхцөл болдог. Хогийн цэг нь хүчтэй дулааруулагч хүлэмжийн хий болох намгийн (метан) хийн гол эх үүсвэр юм. Хог хаягдал хөрсөнд ялзмагшиж бүрэн устаж алга болтлоо газар дээр он удаан байдаг. Нохойн баас нь маш бохир зүйл бөгөөд түүнд агуулагдах Toxocara canis буюу нохойны өт хэмээх 9-18 см урт, цайвар шаргал өнгөтэй хорхой нь эрүүл газрыг бохирдуулж, мал, хүнийг өвчлүүлэх, хүний нүдийг сохлох, элэг, уушгинд үржиж гэмтээх аюултай (Toxocara canis,  www.wikipedia.org).

Монгол улсын хог хаягдлын тухай хуулинд хог шатаахыг хориглосон. Ил задгай газар шатааж байгаа хогны утаагаар дамжин хүн, малын биед хортой нөлөө үзүүлдэг диоксин хэмээх химийн бодис тархдаг. Диоксин нь утаа болон үнсээр дамжин хөрс, агаарыг бохирдуулан эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. (Цэвэр орчин, бидний амьдрал, 2013)

Хог хаягдлын тухай Монгол улсын хуулийн заалт

  • Хог хаягдлын тухай Монгол улсын хуулийн 23-р зүйлд зааснаар зориулалтын бус газар хог хаягдал хаясан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх (192,0 мян.төг) төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг гурваас дөрөв дахин ( 576-768,0 мян.төг) нэмэгдүүлэн торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
  • ил задгай хог хаягдал шатаахгүй байх  тухай хуулийн 9.2.9 заалтыг  зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх (192,0  мян.төг) хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хоёр дахин (384,0 мян.төг) нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хог хаягдлыг багасгах замаар экологийн ул мөрийг ихээхэн бууруулах боломжтой.

Хог хаягдлын экологийн ул мөр

Гялгар уут, хуванцар зэрэг хог хаягдлыг шувуу, мал, амьтан идэж үхдэг.

Үхэр, малын баас нь хөрс, усыг бохирдуулж, ногоон ургамал ургах талбайг хумиж байна. Аргалыг түлшинд хэрэглэснээр хөрс цэвэршиж, түлшний модны хэрэглээ багасна.

Манай улс 1990 оноос өмнө гурил, цөцгийн тос, талхны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байв. Мөн 45 000 т нарийн боов, 14 500 т чихэр, 8 000 т хиам, 7 000 т гоймон үйлдвэрлэж байсан бол одоо тэдгээрийн 20%-ийг л өөрөө үйлдвэрлэж, 80%-ийг нь гадаадаас авч байна.

Импортын хүнсийг дагаж монголын валютын нөөц гадагш урсаад зогсохгүй сав баглаа боодлын асар их хаягдал Монгол оронд урсан ирж (Монгол бол хогийг дахин боловсруулдаггүй орон), дээр нь удаан хадгалахад зориулсан нэмэлт боловсруулалт хийгдсэнээр эрүүл мэндийн хувьд баталгаагүй хүнс хэрэглэхэд хүрч байна.

 

Бид юу хийж чадах вэ?

Хог хаягдлыг аль болох багасгаж, боломжтойг нь эргүүлэн ашиглах.

Импортын хүнсний зүйл хэрэглэхийг аль болох багасгах. Экологийн ул мөрийг бууруулахын тулд Франц улс 50 зүйл уриалга гаргасны нэг нь гадаадаас авдаг импортын  хүнс хэрэглэхгүй байх уриа юм.

Хэрэглээгээ багасгах, үрэлгэн биш байх, шаардлагагүй зүйлсийг худалдан авахгүй байх, зөвхөн хэрэгтэй юмаа авах, барааг аль болох цөөнөөр худалдан авах 

Бараа худалдан авахдаа байгальд аль болох бага хор нөлөөтэйг нь сонгох.

Цөөн хувцсыг цэвэрхэн өмсөх зэргээр хог хаягдлыг бууруулах, мөн ном, сурах бичгийг цэвэр нямбай дамжуулан хэрэглэх. 

Хогийг зөвхөн хогийн саванд ангилан хийж занших. Хог хаягдлыг ангилдаг болох.

Гялгар хальсан нийлэг уутны материал муудахгүйгээр 500 жил хадгалагдаж байгаль орчныг бохирлодог. Иймд даавуун тор хэрэглэж хэвших.

Хүүхдийн живх нь хөрсөн дээр 500-600 жил хүртэл хугацаанд задрахгүйгээр байгаль орчныг бохирдуулдаг тул энэ хэрэглээнээс аль болох татгалзах.

Гялгар уутыг салхинд хийсэхгүйгээр бодож дотор нь хог хийж хогийн саванд хаях.

Бүтээгдэхүүний сав боодлыг хэрхэн эргүүлэн ашиглахыг бодож байх, жишээлбэл, нэг удаагийн цаасан юмуу хуванцар аяга тавагны оронд угааж хэрэглэх боломжтойг шил, шаазан эдлэл сонгох, нэг хэрэглээд хаядаг цаасан алчуурын оронд нусны даавуун алчуур хэрэглэх, хуванцар болон шилэн савыг цэцэг, хүнсний ногоо, жимсний үрслэгээнд ашиглах, цэцгийн болон үзэг харандааны сав хийх, хашаа, сүүдрэвч, хөшиг, чийдэнгийн бүрхүүл, анги танхим ба сүлд модны чимэглэл зэргээр, мөн хуванцар савыг сандал, цэцгийн сав болгон хэрэглэх.

Ашиглаж болох хог (төмөр лааз, хуванцар сав, лонх, даавуу, ноосон эдлэл гм)-ийг тусад нь ангилж ашиглах.

Долоо хоногийн Баасан гаригийг нийтийн хог цэвэрлэгээний өдөр болгох.

Байгууллагын гадна, дотор талбайг тогтмол цэвэрлэдэг хуваарьтай болох 

Хогийг бээлий, шаардлагатай бол амны хаалт хийж цэвэрлэнэ.




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх