Хүнсний ногоо


ХҮНСНИЙ НОГООНЫ АНГИЛАЛ, АЧ ТУС


Дэлхий дээр 75 овгийн 1200 гаруй зүйлийн хүнсний ногоо ургадаг байна. Хоол хүнсэнд хэрэглэх шүүслэг ургамлыг хүнсний ногоо хэмээн эрдэмтэд тодорхойлжээ. Тухайлбал: залуу мөчир, нахиа, үндэс, үндэслэг иш, толгой, булцуу, үрэвч, үр, жимсийг хүнсэнд хэрэглэнэ. Хүнсний ногоог вегетатив (булцуу, үндэс, салаа, шилбэ, гол, иш, навчийг нь хүнсэнд хэрэглэх ногоо) ба генератив (жимс, цэцгийг нь хүнсэнд хэрэглэх ногоо) гэж 2 бүлэгт хуваана.

 

 

 

Вегетатив ангилалд дараах ногоо багтана.

  • Булцуут ногоо: төмс, амтат төмс, хүрэн манжин
  • Үндэс үрт ногоо: шар, улаан, цагаан лууван, яншуй, цоохор майлз, хүрэн, шар манжин зэрэг үндэслэг ишт ногоо
  • Навчит буюу байцааны төрөл: бөөрөнхий цагаан ба улаан байцаа, брюсел

Генератив ангилалд дараах ногоо багтана.

  • Лоолийн төрөл: хаш, улаан, ногоон чинжүү, улаан лооль
  • Хулууны төрөл: өргөст хэмх, тарвас, хулуу, амтат гуа
  • Буурцаг: шар буурцаг, вандуй, бусад шош
  • Үр тарианы төрөл

Хүнсний ногоог амьдралын хугацаагаар нь нэг наст, олон наст гэж ангилна. Үр соёолохоос эхлээд болц нь  гүйцэж ургац хураах хүртэлх үеийг амьдралын хугацаа гэнэ. Үр жимс нь жилийн нэг улиралд ургаж боловсордог ургамлыг нэг наст гэх бөгөөд тарвас, амтат гуа, хулуу, хурган гуа, өргөст хэмх, лооль, хаш, чинжүү, буурцагт ногоо, улаан лууван, гоньд, шанцай, бууцай хамаарна. Тариалалтын анхны жилд боловсорч 2 дахь жилдээ үр жимсээ өгдөг ургамлыг олон наст гэнэ. Жишээ нь: яншуй, цагаан лууван гэх мэт. Хүнсний ногоог боловсролтын хугацаагаар нь эрт, дунд, орой болцтой, ургасан талбайн онцлогоор нь ил хөрсний, хамгаалалттай хөрсний буюу хүлэмжийн гэж ангилна.

Хүнсний ногоо нь аминдэм, эрдэс бодис, эслэг, нүүрс усаар баялаг. Хүнсний ногоо нь төрөл бүрийн фитохимийн бодисоор нэн баялаг бөгөөд тэдгээр нь антиоксидант, бактер, вирус, мөөгөнцрийн эсрэг, хорт хавдрын эсрэг үйлчлэл үзүүлдэг.

 





Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх