Жимс, жимсгэнэ


 

ЖИМС, ЖИМСГЭНИЙ ХЭРЭГЛЭЭ, АЧ ТУС

Жимсийг бүтцээр нь үрт жимс, яст жимс, жимсгэнэ гэж ангилна. Мөн халуун орны жимсийг тусгай бүлэг болгодог. Жимс, жимсгэнэ нь их хэмжээний ус, глюкоз, фруктоз, уусдаг аминдэмийн эх үүсвэр болно. Монгол оронд 10 овгийн 29 төрлийн 75 зүйл жимс, жимсгэнэ ургадаг.

Жимс, жимсгэний чанарыг болц, гадаад байдал (шинэлэг байдал, механик гэмтэл, химийн болон бичил биетний бохирдол, өвчлөл), хэлбэр, жимсний хэмжээ,  амт,  үнэр,  өнгө, шүүсний гарц, зөөлөн эдийн төрх байдал, нягт зэрэг үзуүлэлтээр тодорхойлно.

Жимс, жимсгэнэ нь эслэг, аминдэм, эрдэс бодис, ус, саахрын агууламж ихтэй бөгөөд фитохимийн бодисоор баялаг. Жимс, жимсгэнэ тогтмол хэрэглэснээр хорт хавдар, зүрх судасны өвчин, цус харвалт, альцгеймерийн өвчин, нүдний болор цайх болон өтлөлттэй холбоотой зарим өвчнөөс урьдчилан сэргийлдэг болохыг судлаачид тогтоогоод байна. Судлаачид хоногт 3 нэгжээс дээш хэмжээний жимс, жимсгэнэ хэрэглэх нь нүдний хараа муудахаас урьдчилан сэргийлдэг гэж үзэж байна (Cho, 2004). Жимс, жимсгэнэ нь калигаар баялаг тул бөөр чулуужих өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Жимс, жимсгэнэ нь илчлэг багатай тул жин бууруулах хоолны дэг баримтлах үед хэрэглэх нь тохиромжтой.




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх