Ногоон Гариг-Ногоон ирээдүй ТББ


НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА 

 

Байгууллагын эрхэм зорилго

ТББ-ын эрхэм зорилго нь нийгэмд ногоон хөгжлийн үзэл баримтлалтыг төлөвшүүлэх, тогтвортой хөгжил болоод байгаль хамгаалалд байгууллага, иргэдийн оролцоог  нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчинд нийгэм, эдийн засаг, хувь хүний зүгээс үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгахад хувь нэмэр оруулах, зөв аж төрөх ухаан, нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахад оршино.

Байгууллагын зорилт

НҮБ-аас тунхагласан тогтвортой хөгжлийн зорилтууд болон Монгол улсын Тогтвортой хөгжлийн урт хугацааны бодлого (2030), Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд тус ТББ нь дараах зорилтуудыг тавин ажиллаж байна:

- Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг иргэд, байгууллагад төлөвшүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх

- Байгальд ээлтэй амьдралын бүхий л хэв маягийг хот болон хөдөөгийн орчинд бүрдүүлж цэцэрлэгжүүлэх, ой мод хамгаалах, тарих, хог хаягдлыг бууруулах, эргүүлэн ашиглах чиглэлээр идэвхтэй ажиллах

- Байгаль орчин, хүн амын эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөө олон талт үйл ажиллагаа явуулах

- Байгальд ээлтэй, бүтээмж өндөртэй цэвэр техник технологийг судлах, тэдгээрийг Монгол оронд нутагшуулах замаар ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хувь нэмэр оруулах

- Ногоон мэргэжил, ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн орлого нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах замаар хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах

- Хүн амд эрүүл зөв аж төрөх ёсыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах

-  Байгальд ээлтэй органик, эко бүтээгдэхүүний үндэсний болоод орон нутгийн үйлдвэрлэл, экспорт, импортыг дэмжих чиглэлээр байгууллага, иргэдтэй хамтран ажиллах

- Хүрээлэн буй орчинд нийгэм, эдийн засаг, байгууллага, хувь хүний зүгээс үзүүл буй нөлөөллийг үнэлэх  чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх

- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн доройтлоос шалтгаалсан гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн сургалт, судалгаа явуулах

- Байгууллагын зорилго, зорилтын хүрээнд үндэсний болон олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт зохион байгуулах, оролцох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл хэрэгжүүлэх




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх