Монголын Мянганы Сорилтын Сангийн тэтгэлгээр хэрэгжсэн "Цагаан хоол-эрүүл амьдрал" Эрүүл мэндийн төсөл
“Цагаан хоол-эрүүл амьдрал” төсөл нь хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хоол хүнсний зохистой хэрэглээг хэвшүүлэх замаар хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой. [дэлгэрэнгүйг унших]
Байгаль орчин ногоон хөнжлийн яамны Байгаль хамгаалах сангийн тэтгэлгээр хэрэгжсэн "Байгаль орчны талаар Монгол улсын шинэ ба шинэчилсэн хуулиудыг орон нутагт сурталчилах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг иргэдэд таниулах" гэрээт ажил
“Байгаль орчны шинэ ба шинэчилсэн хуулиудыг орон нутагт сурталчилах, хөдөөгийн хот айлын орчин үеийн жишиг загварыг түшиглэн байгальд ээлтэй амьдралын хэв маягийг Хөвсгөлийн БЦГ-ын орчны бүс, тойргийн сумдын иргэдэд таниулах” ажлыг гүйцэтгэхээр энэхүү гэрээг ажлыг тус ТББ гүйцэтгэв. [дэлгэрэнгүйг унших]
“Хөвсгөл нуурын сав газрын экологийн доройтлыг бууруулахад ЕБС-ийн багш, сурагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтын төсөл
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Байгал хамгаалах сангаас 2013 оныг байгаль орчны боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын ЕБС, цэцэрлэгийн багш, хүүхдүүдэд Хөвсгөл нуурын сав газрын экологийн доройтлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй амьдрах, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг төлөвшүүлэхэд шаардлагатай анхан шатны боловсрол олгох чиглэлээр сургалт явуулж, улмаар эдгээр сумдын ЕБС-ийг “Байгаль орчинд ээлтэй сургууль” болгоход хувь нэмрээ оруулахад төслийн зорилго оршино. [дэлгэрэнгүйг унших]