Ухаалиг хэрэглээ


Ухаалиг хэрэглээ бүхэн экологийн ул мөрийг бууруулна  

  • Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах.
  • Шатахуун бага зарцуулдаг тээврийн хэрэгслийг сонгох.
  • Дэндүү олон хувцас хэрэглэхгүй байх. Арчлаад удаан өмсөхөд экологийн ул мөр багасдаг юм шүү.
  • Хүн ямар нэгэн зүйлийг хэрэглэсэн л бол түүнээс заавал ул мөр үлдэж байдаг. Иймд онцын шаардлагагүй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татгалзаарай.
  • Хүнсийг хэрэгцээндээ тохируулан худалдан авч муутгаж хаяхгүй байх.
  • Цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэх
  • Эх орондоо болон орон нутагтаа үйлдвэрлэсэн, тариалсан, боловсруулсан хүнс хэрэглэж, импортын хүнсний хэрэглээг багасгах
  • Даавуун тор хэрэглэх
  • Явган болон дугуйгаар явахад эрүүл мэндэд тустай төдийгүй экологийн ул мөргүй байдаг.
  • Цаасны үргүй ашиглалтыг багасгах. Жишээлбэл, компьютерт 12-тын үсгээр бичсэн 57 хуудсыг 11-тийн үсгийн фондоор бичихэд 6 хуудас цаас хэмнэнэ. Аль болох цаасны 2 талд хэвлэх нь зүйтэй. Сурагчид ном, дэвтрээ гамтай хэрэглэж дараачийн сургуульдаа бэлэглэх, дараачийн сурагчид шилжүүлэх. Цаасыг модноос гаргаж авдаг.

 

Цахилгаан, эрчим хүч хэмнэх

“Ногоон анги танхим, гэр орон” хөдөлгөөнд нэгдэж зурагт удаан үзэхгүй, байгалийн гэрэлтэй үед байгуулага ба гэрийн чийдэнг асаахгүй, электрон тоглоомын газар удаан тоглохгүй, овор багатай зүйлд угаалгын машин ажиллуулалгүй гараар угаах зэргээр цахилгаан хэмнэхэд суралцах.

 

Гэртээ эрчим хүчний хэмнэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглах. Цахилгаан хэрэгсэл худалдан авахдаа дараах тэмдэглэгээг анзаарна уу.  Цахилгаан хэрэгслийн эрчим хүч зарцуулалтын тэмдэглэгээ: А хамгийн бага, G хамгийн их (B-гээс доош тэмдэглэгээтэй цахилгаан  хэрэгслээс татгалзах)

 

Ердийн улайсах чийдэнг люминесценц болон сүүн гэрлээр солиход: улайсах чийдэнгээс 75% бага эрчим хүч зарцуулах ба дулаан ялгаралт бага, ашиглалтын хугацаа урт, гэрэлтүүлгийн чанар сайн байдаг.

Нийтийн эзэмшлийн талбайн (гудамж, коридор, хашаа г.м) гэрэлтүүлэг нь  мэдрэгчээр асаж унтардаг байх.

Цонхоо угааж байгалийн гэрэл оролтыг нэмэгдүүлснээр гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааны хэрэглээг зундаа 1 цагт 90%, өвөлдөө 15% хүртэл бууруулна.

Цахилгаан халаагуур дээр хоол хийх савны ёроол хонхойж төвийгээгүй тэгш бол эрчим хүчийг 40-60% бууруулна.

Савны ёроолын хэмжээ халаагуурынхаас (ширэм) бага бол эрчим хүчний зарцуулалт 15% их байна.

Хөргөгчийг олон дахин онгойлгоход эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ.

Цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дуусмагц залгуураар нь салгавал эрчим хүч хэмнэнэ (Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос цахилгаан эрчим хүч хэмнэх талаар гаргасан зөвлөмжөөс).

Дулаан алдалтыг бууруулах

Сууцыг сайн дулаалж дулааны алдагдлыг бууруулвал байгалийн нөөцийг хэмнэхэд тустай.

  • 10 см ноос дулаан барих чадвараараа 4м зузаан бетон ханатай тэнцэнэ.
  • 12 см хөөсөнцөр хавтангаар ханыг нэмж дулаалахад дулааны алдагдал 3,5 дахин буурна.
  • Чулуун хөвөн дулаан тусгаарлагч 50 гаруй жил болсон ч дулаан тусгаарлах шинж чанараа алддаггүй байна.
  • Цонхны шилийг давхарлахад дулаан алдалт 33% багасна.
  • Давхар хаалга, үүдний амбаар нь хаалганы дулаан  алдагдлыг 50% хүртэл бууруулна (Байгальд ээлтэй гэр бүл номоос).

Гэр орон, албан газар, анги, сургуульдаа цахилгаан эрчим хүч болон түлш хэмнэх талаар судалгаа хийж төлөвлөгөө боловсруулан ажиллаарай.




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх