VEG сургалтын төв


ТББ-ын дэргэдэх "VEG" сургалтын төв нь эрүүл зохистой хооллолт, органик хоол хүнсний үйлдвэрлэл, хэрэглээ, хоол хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, байгальд ээлтэй фермерийн аж ахуй, байгаль хамгаалал, тогтвортой хөгжил, экологийн ул мөрийг бууруулах, хүмүүний хөгжлийн чиглэлээр төрөл бүрийн сургалт зохион байгуулж, байгууллага, иргэдэд мэдээлэл өгч зөвлөгөө өгөх зэрэг нийгэм олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг 2008 оноос хойш тасралтгүй явуулж байна. 

  • Олон нийтэд зориулсан цуврал лекц

Сургууль, албан байгууллага, хамт олны хүсэлтээр эрүүл зохистой хооллолт, хүнс хоол үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, хүнсний эрүүл ахуй, байгальд ээлтэй орчин үеийн техник технологийн шийдэл, органик фермерийн аж ахуй, эрүүл амьдралын хэв маягийн асуудлаар цуврал  лекц зохион байуулж байна.

  • Радио ба теле хичээл

Зөв зохистой хооллолт, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг иргэдэд төлөвшүүлэх, экологийн ул мөрийг бууруулах, органик хоол хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр сургалт, зөвлөгөөг телевиз үзэгчид, радио сонсогчдод хүргэдэг. Эрүүл мэндийн LIKE HD телевизийн "Өглөө" нэвтрүүлгээр өглөө бүр эрүүл өглөөний хоол хийх хичээлийг хүлээн авч үзээрэй. 

  • Зохистой хоолны сургалт 

Хоол хүнсний зохистой хэрэглээний талаарх мэдлэг олгох, эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс боловсруулах технологийн чиглэлээр танхимын болон ажлын байран дахь сургалтыг нийслэлд болон орон нутагт зохион байгуулж байна.

 

Зөв зохистой хоолны нэг өдрийн сургалтанд “Зохистой хооллолтын үндэс” сэдэвт лекц, хоол хийх дадлага багтсан нийт 6 цагийн хичээл орно.

Нэг өдрийн сургалтанд хамрагдсанаар та олон төрлийн хүнсний ногоо, үр тариа, буурцаг, шош, жимс, жимсгэнэ ашиглан олон төрлийн тэжээллэг хоол хийж сурна.

Сургалт зохион байгуулах хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү. veg.mongolia@gmail.com 

  • Зохистой хоолны онлайн (зайн) сургалт: 

Төрөл бүрийн хүнсний ургамлаар амттай, тэжээллэг хоол хийж сураад зөв хооллож эрүүл амьдрахыг хүсвэл "Гайхамшигт ургамал хоол" сургалтанд зайнаас (онлайнаар) суралцах боломж нээгдлээ.

Зайн сургалтын дэлгэрэнгүй танилцуулга, хөтөлбөртэй танилцах бол энд дарна уу.

Зайн сургалтын онлайн хаяг: http://edubox.mn/course/31

Өөрт тааламжтай орчинд хүссэн цагтаа тааваараа суралцах боломжийг орчин үеийн онлайн сургалтын шилдэг технологи, мэргэжлийн багш нарын баг танд олгож байна. 

Онлайн сургалтын давуу тал:  

  • Интернеттэй орчинд хэдийд ч, хаанаас ч суралцах боломжтой
  • Өөрт тааламжтай орчинд компъютер, iPad, ухаалаг утаснаас суралцах боломжтой
  • Суралцах цагаа өөртөө тохируулна
  • Сургалтанд суухын тулд автобус, унаанд сууж цаг, мөнгө үрэхгүй
  • Хичээлүүдийг  хүссэнээрээ олон удаа үзэж судалснаар мэдлэг, чадвараа бататгана. 
  • Онлайнаар багштайгаа шууд харьцаж зөвөлгөө авна
  • Өөрийнхөө гал тогоонд  хоолны хичээлээ дагаж олон төрлийн хоол хийж сурна
  • Цагаан хоолны тогоочийн мэргэжил олгох сургалт

Сүүлийн жилүүдэд хувь хүний үзэл бодол, бясалгал, шашин шүтлэг, эрүүл мэнд болон байгаль орчин, ан амьтан хамгаалах зэрэг шалтгаанаар манай оронд ногоон болон цагаан хоол хэрэглэгчдийн тоо өссөөр байгаа хэдий ч манай оронд энэ чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ хангалтгүй байгаа нь тэдэнд мэргэжилтэй ажилтан, мэргэжлийн тогооч үгүйлэгдэж байгааг харуулж байна.

Тиймээс тус сургалтын төв нь нэг талаар тэжээллэг чанартай эрүүл хоол, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж тэднийг мэргэжилтэй ажилтнаар хангах, нөгөө талаар ургамлан болон цагаан хоолтны эрх ашгийг хамгаалж тэднийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах зорилгоор“Цагаан хоолны тогооч” мэргэжлийн сургалт явуулах хөтөлбөр боловсруулж тогооч бэлтгэх сургалт зохион байгуулж байна.

Цагаан хоолны тогоочийн сургалт нь 45 хоногийн хугацаатай, 120 цагийн хичээлийн хөтөлбөртэй. Дамжаанд суралцагч  нь 30 хоногт сургалтын онол, дадлагын хичээлийг  VEG сургалтын төвийн хичээлийн танхимд судалж, цагаан хоолны газруудад 14 хоногийн үйлдвэрлэлийн дадлага хийнэ.

 

Цагаан хоолны тогооч нар нь хүнсний ургамал, ногоо ашиглан эрүүл, тэжээллэг хоол, ундаа, нарийн боов хийж сурахаас гадна хоолны газрын зохион байгуулалт, үйлчилгээ, хоол хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, ариун цэвэр, тоног төхөөрөмж, хүнсний ургамлын төрөл зүйл, хадгалалт, боловсруулалт, хэрэглээний талаар мэдлэг эзэмшинэ.

“Цагаан хоолны тогооч” мэргэжлийн хөтөлбөрийг бүрэн судалж,  төгсөлтийн шалгалт өгч тэнцсэн суралцагч нь “Цагаан хоолны тогооч” мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ авч цагаан хоолны мэргэжлийн тогооч болно.

Цагаан хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, албан байгууллагад мэргэжлийн цагаан хоолны тогоочийн эрэлт хэрэгцээ их байгаа тул тус дамжааг төгсөгчид ажлын байраар хангагдах боломжтой.   


 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх