Ой мод


Монгол улсын Ойн тухай хуулинд зааснаар жилд иргэн бүр 1 ширхэг, байгууллага 5 ширхэг мод тарих үүрэгтэй.

Ой нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамлын амьдрах  тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой.

Манай орны ой нь Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар армаг, тармаг байдлаар тогтсон, эрс тэс хуурай уур амьсгалын нөлөөнд ургасан учраас нөхөн сэргээх чадвараар дорой, түймэр, хөнөөлт шавьж, өвчин, ой ашиглах хүний буруу үйл ажиллагааны сөрөг нөлөөнд өртөмтгий уулын ой юм.

Ой мод, өвс ургамал нь жилд 60 тэрбум тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас шингээж авах чадвартай. Ой мод нь хүлэмжийн хийг шингээж агаарыг цэвэршүүлдэг “дэлхийн уушги” юм.

 

Ой модонд үлдээж буй хүмүүний экологийн ул мөр

  • Дэлхийн хуурай газрын талыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж ¼ нь үлдсэн байна.
  • Манай орны нутаг дэвсгэрийн ойн нөөц 12% → 8% → 6,7% гэсэн дарааллаар буурчээ. Монгол орны ойн 42% нь устаж, ойн сан 42% дундарчээ.
  • Сүүлийн 50 жилд ой, хээрийн түймрийн давтамж, хамрах хүрээ үлэмж нэмэгдсэн (Эрдэнэтуяа 2003).
  • 2006 онд 15 аймгийн 69 сум, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 164 удаагийн ой хээрийн түймэрт 5 593 956,5 га газар өртсөн бол 2007 онд 216 удаагийн түймэрт 15 аймгийн 88 сум, нийслэлийн 7 дүүргийн 5 128 321,5 га ой, 822 8965,8 га хээрийн талбай шатсан (БОЯ, 2008).
  • Монгол улсын хэмжээгээр 1980-2008 онд 32,9 сая шоо метр мод бэлтгэсний улмаас ойгоор бүрхсэн талбай 1,2 сая гаруй гектараар хорогдсон байна. Мөн энэ хугацаанд жилд дунджаар 465 мян.га ой түймэрт, 303 мян.га ой хөнөөлт шавьжинд өртжээ (Ц.Энхбаатар, “Дэлхийн дулаарал, экологийн хямрал-тулгамдсан асуудлууд” эш хурлын эмхэтгэл, 2010, Улаанбаатар).
  • Монгол оронд сүүлийн 25 жилд 1,2 сая га талбай бүхий ой устаж үгүй болсон байна.
  • 1971-1997 онд  2700 орчим түймэр гарч, 14 сая га орчим талбайг хамарчээ. Ийм байдлаар хүлэмжийн хийг бууруулагч болох ой модоо устгаад зогсохгүй модгүй болсон талбай өөрөө асар их хүлэмжийн хий ялгаруулагч болж хувирдаг.

Бид юу хийж чадах вэ?

  • Цаасаа хэмнэж, модоо гамная.
  • Уламжлалт ойлголтыг мод бол амьдрал, амьд орчин юм гэсэн сэтгэлгээгээр өөрчилж хандах.
  • Ойг сүйтгэхгүй байх, ойгоос аль болох унаангийг нь зайлуулж нүүрсхүчлийн хий шингээлтийг ихэсгэхийн тулд ойн талбайг нэмэгдүүлэх, унаангийг түлшинд хэрэглэх бүх арга боломжийг эрж олох.
  • Хүн хуулиа дээдэлж мод тарих ажилд идэвхтэй оролцох.
  • Ил задгай гал гаргахгүй байж түймрээс сэргийлэх.
  • Банз, модоор хашаа барихыг бүр мөсөн зогсоох. 
  • Модон эдлэл, цаас үйлдвэрлэлд зориулсан мод тарих аж ахуй эрхлэх 



Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх