Хөрс, ургамал


ХӨРС, УРГАМАЛ

Эх нутгийнхаа хуурай, хуурайвтар, эмзэг хөрсийг эзний ёсоор энхрийлж хайрлацгаая.

 

Монгол орон бол эх газрын хуурай, хуурайвтар, 20 см ч хүрэхгүй нэн эмзэг хөрстэй орон юм. 

Хөрс, ургамалд үлдээж буй хүмүүний экологийн ул мөр:

  • Монголын газар нутгийн 78.2 хувь нь дунд болон өндөр эрчимтэй цөлжилтөд өртсөн (Мандах, 2007). Энэхүү өөрчлөлт цааш 50 жил ийм маягаар үргэлжилвэл эх орон маань африкийн амьдралгүй халуун цөл лугаа болох магадлал их байна.

 Цаашлаад малжиж баяжих уриа ямар ул мөр үлдээж байна вэ?

  • Монгол орны бэлчээрийн даац хэтэрч, 40 гаруй сая мал адгуулж байгаагийн 44% нь ямаа байна.
  • 2004 оны судалгаагаар бэлчээрийн 87% нь талхлагдсан байна.
  • Монгол орны газар нутгийн 70 гаруй хувь, ургамлын 50% нь малын хөлөөр талхагдаж, нөхөн сэргэхгүй болсныг монголын 11, ОХУ-ын дөрвөн хүрээлэнгийн арван жилийн судалгаа баталгаажуулсан байна.
  • Өнгөрсөн 60 жилийн хугацаанд монголын бэлчээрийн өндөр шимт ургамлын ургац 1.5-2.3 дахин буурсан ба агаарын температур нэмэгдэж, чийг буурч байгаагаас цаашид ч буурах төлөвтэй (Батима, 2006).

Мал дагахаас өөрөөр амьдрах арга ухааныг 21-р зууны хөдөөгийн монголчууд олоогүй л байна. Газрыг хүнсний зориулалтаар эргэлтэнд оруулж чадахгүй байсаар дуусаж мэдэх нь байна. 3000 хүн амтай Хатгал тосгонд гэхэд л 5-хан айл алдаг оног хүнсний ногоо тарьдаг байх жишээтэй.

 Бид юу хийж чадах вэ?

Уур амьсгал дулаарч, эх орон маань цөлжиж байгааг өдөр бүр өөртөө сануулж, энэ нь амьдралын минь буруу дадал зуршил, ер нь надаас л хамаарч байна гэж  ухаарч, үйлдэл маань ус, ургамал, агаар, газар шороонд хир халтай байгааг байнга анзаарч, улмаар буруу дадал, үйлдлээ засаж сурах.

Өөрийнхээ болон гэр бүлийнхээ экологийн ул мөрийг үнэлж, түүнийг бууруулах төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэх.

“Ногоон амьдралын орчин”-г цогцлоохын чухлыг ойлгож иргэн бүр ухамсартайгаар хувь нэмрээ оруулах, мод, бут сөөг, зүлэг ногоог гэмтээхгүй, 1 ш цэцэг боловч тасдахгүй болж хэвших.

Гэр, сургууль, албан газрын хашааг зүлэгжүүлэх, хашаандаа мод, бут, цэцэг тарих.

Гэр орон, анги сургуулиа цэцэгжүүлэх, улмаар цэцэрлэгжүүлэх.

Зүлэг хөрсийг сүйтгэхгүй байх, тоглоомын талбайг тусгайлсан газарт хашиж байгуулах, зөвхөн тэнд тоглох, явган хүний замаар явах, зүлэг хөрс гэмтээж машины зам гаргахгүй байх, хашаандаа явган зам гаргах.

Хаа сайгүй хог хаяхыг таслан зогсоох, аливаа хогийг биедээ авч явж хогийн саванд хийж сурах.

Зайлшгүй хэрэгцээнээс илүү хэмжээгээр мал сүргийг бэлчээрийн даац хэтрүүлэн адуулахгүй байх.

Гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах: айл бүр муу усны нүхтэй байх, жорлонг гүний усны түвшнээс 2,1 м-ээс дээр хийх, нүх ухаж байхад ус гарах юмуу газар чийгтэй бол жорлон барьж болохгүй, үер болдог газар жорлон барихгүй байх, ил задгай бие засахгүй байх.

Хашаандаа, гудамжиндаа хогийн сав тавих.

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх