БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав.


Монгол орны гал голомтыг бадраах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа Багануур ХК нь уурхайн ажиллагсдын нийгмийн асуудал, эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаагийн нэг жишээ нь тэдний "Эрүүл уурхайчин" хөтөлбөр билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "VEG" сургалтын төвөөс тус уурхайн ажиллагсдад зориулан "Эрүүл зохистой хооллолт" сэдэвт лекц уншиж зохистой хооллох замаар эрүүл мэндээ хэрхэн хамгаалж болохыг тайлбарлаж, зөвлөгөө өглөө.

Түүнчилэн тус уурхайн 1000 гаруй уурхайчдад хоолоор үйлчлэх эрхэм үүрэг хариуцлагыг хүлээдэг хоолны газрын 24 тогооч "Эрүүл зохистой хооллолт, хоолны газрын эрүүл ахуй" сэдэвт сургалтанд хамрагдаж шим тэжээл сайтай, эрүүл хоол үйлдвэрлэх технологийг эзэмшив.

Хамтран ажилласан Багануур ХК-ийн хамт олонд баярлалаа.

Та бүхэнд эрүүл энх, амжилтын дээдийг хүсье! 

 




Bookmark and Share

Үйл явдал


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Сургалт




Бүгд ›