"ТАНСАГ ЦАГААН ХООЛ" ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН


Эрүүл мэндийг дэмжих, зохистой хоол хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Тансаг цагаан хоол” олон улсын цагаан хоолны анхдугаар тэмцээн 2009 оны 09-р сарын 05-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн спортын танхимд амжилттай явагдаж өндөрлөв.  Тэмцээнийг “Цагаан хоол-Ногоон гариг” ТББ, ШУТИС, VEGE телевиз, Тайвань дахь Монгол-Түвдийн Сан, “Loving Hut” олон улсын цагаан хоолны корпораци зэрэг дотоод, гадаадын байгууллагууд хамтран зохион байгууллаа. Тэмцээний мэдээллийн спонсороор UBS телевиз, Зангиатай радио 105.5, Монцамэ агентлаг хамтран ажиллав.

“Тансаг цагаан хоол” тэмцээн нь Хүнс-Биотехнологийн сургуулиас Шинжлэх ухаан технологийн их сургууль байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан зохиож буй нэг томоохон арга хэмжээ билээ.

Тэмцээнд мэргэжлийн тогооч, сонирхогч, хоолны чиглэлээр суралцаж буй оюутнуудыг гэсэн гурван ангиллаар нийт 17 баг оролцов.

Тэмцээнд цагаан хоолны газрууд болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон ресторанууд идэвхтэй оролцлоо.

 

Тэмцээний дүн

А. Мэргэжлийн тогоочийн ангилалд:

 

1- р байр: “Broadway” сүлжээ рестораны технологич инженер С.Болормаа, Д.Урантогос

2- р байр: “Veggie” рестораны тогооч: Ч.Батцэцэг, Т.Дагийранз

3- р байр: Япон хоолны “Nara” рестораны тогооч С.Сайнбилэг, Б.Тайван

 

 

Б. Хоолны чиглэлээр суралцаж буй оюутнуудын ангилалд:

1- р байр: ШУТИС-ийн ХБТС-ийн Хоолзүй, тэжээхүй ухааны 4-р ангийн оюутан Т.Гансүх, Б.Доржхүрэл

2 -р байр: ШУТИС-ийн ХБТС-ийн Хоолзүй, тэжээхүй ухааны 4-р ангийн оюутан Х.Ариунсанаа, С.Сарантунгалаг

3 -р байр: Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн ангийн оюутан Г.Баясгалан, Э.Эрдэм

В. Цагаан хоол сонирхогчдын ангилалд:

1- р байр: Newdisarch компанийн захирал Т.Цахиур, эхнэр Д.Амартайван

2- р байр: Дизайнер Т.Ананд, Б.Ичинноров

3- р байр: Чингэлтэй дүүргийн иргэн Д.Туяа, Д.Одбилэг

 

Г. Үзэгчдийн таашаалд нийцсэн хамгийн амттай хоол хийсэн баг:

 

1-р байр: Newdisarch компанийн захирал Т.Цахиур, эхнэр Д.Амартайван

2-р байр: Дизайнер Т.Ананд, Б.Ичинноров

 




Bookmark and Share

Үйл явдал


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Сургалт




Бүгд ›