Цагаан хоол эрүүл амьдрал төслийн үр дүн


1. Тогоочийн мэргэжил дээшлүүлэх сургалт

a.    “Цагаан хоол-эрүүл амьдрал” сургалт-семинар

Мэргэжлийн байгууллагуудад цагаан хоолны эрүүлжүүлэх ач холбогдлын  талаар мэдээлэл хүргэх, төслийг танилцуулах зорилгоор “Цагаан хоол-эрүүл амьдрал” сургалт-семинарийг  Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран 2010 оны 10 сарын 15 өдөр 14-18 цагт нийслэлийн төр, захиргааны “Хангарьд” ордны хурлын зааланд зохион байгуулав. Энэхүү сургалт-семинарт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг Даргын тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэсийн мэргэжилтнүүд оролцов.

б. Цагаан хоолны чиглэлээр тогоочийн мэргэжил дээшлүүлэх сургалт

Цагаан хоолны чиглэлээр тогоочийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт нийт 13 удаа зохион байгуулж 240 байгууллага, аж ахуйн нэгжийн 361 тогоочийг хамруулж гэрчилгээ олголоо.

2.    Шар буурцгийн тариалалт, хэрэглээ” сургалт

Эрүүл хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих зорилгоор Монголын шар буурцгийн холбоотой хамтран “Шар буурцгийн тариалалт, боловсруулалт, хэрэглээ” сэдэвт сургалтыг Улаанбаатар хот,  Орхон, Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Энэ сургалтанд нийт 150 иргэн, тариаланчийг хамруулж шар буурцгийг өрхийн тариалалтад нэвтрүүлэх, хоол хүнсэнд хэрэглэх аргыг зааж сургалаа. Шар буурцаг тариалах гарын авлага хэвлүүлэв.

3.  Хэвлэн нийтлэл

a.    Цахим хуудас www.veg.mn

Цахим хуудас нь мэдээллийг тогтмол шинэчлэх, цаг, хугацаа, орон зайнаас үл хамаарах, их хэмжээний мэдээлэл  багтаах зэрэг DVD–ээс олон давуу талтай төдийгүй манай төслийн үр дүнг сайжруулах, цар хүрээг өргөжүүлэх ач холбогдолтой гэж үзэж цагаан хоол, хүнсний ургамлын ач тусын талаар олон нийтэд хүргэх зорилгоор цахим хуудас хийлээ. 

b.    “Цагаан хоол-эрүүл мэнд” ном

Зохистой хооллолт, цагаан хоолны эрүүл мэндийн ач тус, жор технологи, түүхий эдийн шим тэжээл, эмчилгээний шинж чанар, найрлагыг багтаасан “Цагаан хоол-Эрүүл мэнд” номыг нийтийн хүртээл болгов. Номыг 300 ш, номын танилцуулгыг 100 ш хэвлүүлж  улсын хэмжээд нийт 50 номын сан, 26 байгууллагад хандивлав. Номын нээлтийг 2011.1.18 өдөр Монголын үндэсний номын санд тэмдэглэж нийслэлийн номын сангаас уригдсан номын санчдыг уг үйл явдалд урилгаар оролцуулж цагаан хоол, хүнсний ургамлын хэрэглээний ач тусын талаар сургалт зохион байгуулав.

с. “Шар буурцаг гайхамшигт хүнс” ном

Шар буурцгийн тариалалт, хэрэглээг дэмжих зорилгоор шар буурцгийн хэрэглээ сэдэвт номыг 300 ш хэвлэж улсын хэмжээд нийт 50 номын сан, 10 байгууллагад хандивлав.

d. “Ногоон хүнс- эрүүл амьдрал” гарын авлага

Хүн амын дунд хүнсний зохистой хэрэглээг дэмжих, эрүүл хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор ургамлын гаралтай хүнсний найрлага, ач тус, боловсруулах арга технологийг товч багтаасан гарын авлагыг хэвлэж олны хүртээл болгоход чиглэгдэнэ.

 

4.  Хэвлэл мэдээлэл

  • Төслийн талаар болон цагаан хоолны ач тус, хүний хөгжил, шар буурцгийн талаар үндэсний 12 телевизийн 1140 минутын нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөв.
  • Монголын үндэсний радиогийн FM100.9-д цагаан хоолны ач тусын талаар 120 минутын ярилцлага өгч нэг удаа давтаж 240 минут радиогоор цацагдав.
  • Үндэсний болон орон нутгийн 6 сонинд цагаан хоолны ач тусын талаар ярилцлага өгч, 3 нийтлэл хэвлүүлэв.

 

5.  Эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн

a.    .“Шинэ мянганы хүнс-цагаан хоол” эрдэм шинжилгээний хурал

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “Шинэ мянганы хүнс-цагаан хоол” эрдэм шинжилгээний хурлыг 2011 оны 4 дүгээр сарын 7 өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран зохион байгуулав. Хуралд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутнууд,  нийслэлийн дүүргүүдийн эрүүл  дүүргийн эрүүл нэгдсэн эмнэлгийн хоолзүйчид, эмч, хоол, хүнс үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

b.    "Эрүүл амьдрал-Ногоон хүнс” үзэсгэлэн, худалдаа

“Эрүүл амьдрал-Ногоон хүнс” сэдэвт ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааг 2011 оны 05 сарын 12-14 өдрүүдэд Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхимд Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Улаанбаатар бизнес хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулав.

6.  Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн үйл ажиллагаа

Төслийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор Цагаан хоол-ногоон гариг ТББ-аас өөрийн

хөрөнгөөр дараах үйл ажиллагааг гүйцэтгэлээ.

a.    Албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллагсдад уншсан лекц

Нийслэл болон орон нутгийн албан байгууллага, аж ахуйн нэгж, хамт олонд 48 удаа 155 цагийн лекц уншиж 1982 хүнд цагаан хоолны эрүүлжүүлэх ач тус, хүний хөгжил, шар буурцгийн тариалалт, хэрэглээ, ач тусын талаар мэдээлэл хүргэв. 

b. “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хоол” ном

Цэцэрлэгийн хүүхдийн шим тэжээл, эрүүл ахуйн баталгаат байдлыг хангах, хоолны амт чанарыг тогтвортой байлгах, цэцэрлэгийн хоолны чанар, стандартад хяналт тавих үйл ажиллагааг хөнгөвчлөх, хоол  хүнсний хангамжийг сайжруулах, хоолны өртөг зардлыг хэмнэх, цэцэрлэгийн тогоочийн гарын авлага болгох зорилгоор бүтээв.

c.    “Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал” ном

Хүний тухай болон хүнс судлалын шинжлэх ухаан, анагаах ухааны талаарх ШУ-ны доктор Г.Лхагваагийн нээлтүүд энэ номонд орсон болно. Энэхүү номонд хүний үндсэн шинж чанарыг тодорхойлогч энерги, хүмүүний хөгжил бол  энергийн хөгжил, хүнзүйн ерөнхий онол, хүний ангилал, махбодийн энергийн хуулиуд, хүнсний зохицуулагч үйлчлэлийн шинэ онол, хүнсний зохицуулагч үйлчлэлийн ангилалзүй болон түрүү үеийн монголчуудын хөгжлийн программын талаар тайлбарласан. 

d.    “Food of 21th Century” (21-р зууны хүнс) программ

       Хүн, Өвчин, Цаг улирал, Хоол хүнс гэсэн 4 үндсэн системийг тодорхойлогч үзүүлэлтүүд, тэдгээрийн харилцан үйлчлэлийг томъёолсны үндсэн дээр юуны өмнө хүний бие махбодийг тэдгээрийн эсийн мембраны төлөв, бусад үзүүлэлтээр тодорхойлсон харьцааг үндэслэн  эрүүл байлгах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг илааршуулахаас эхлээд хүмүүний оюуны чадавхи, хүч тамирыг дээшлүүлэх хүртэл олон асуудлыг хоол хүнсээр зохицуулах боломжийг нээж олж дээрх 4 системийг хамтатган авч үзэх замаар “Food of 21th Century” программыг зохион бүтээсэн ба уг программд 300 гаруй түүхий эдийн зохицуулагч үйлчлэлийг тооцож зохицуулагч үйлчлэлтэй 46 хоолны жорыг оруулав.

 




Bookmark and Share

Үйл явдал


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Сургалт




Бүгд ›