БАЙГАЛЬ ОРЧНЫ БОЛОВСРОЛЫН ЖИЛД ЗОРИУЛСАН ЭКОЛОГИЙН СУРГАЛТ


БАЙГАЛЬ ОРЧНЫ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ-2013

 “Хөвсгөл нуурын сав газрын экологийн доройтлыг бууруулахад ЕБС-ийн багш,

сурагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтын үр дүн

 

Нэг. Хэвлүүлсэн сургалтын гарын авлага, зурагт хуудас

Төслийн хүрээнд “Экологийн боловсрол: Байгальд ээлтэй хүүхэд” гарын авлага, “Хүмүүний экологийн ул мөр”, “Байгальд ээлтэй сургууль болох долоон алхам” зурагт хуудас бэлтгэж хэвлүүлэв. Гадаад дотоодын 50 орчим ном, хэвлэлтэй танилцсан боловч чухамхүү бүх нийтэд экологийн боловсрол олгох хэмжээний нэгдсэн материал тааралдсангүй. Байгаль орчны боловсролын жилд зориулан албан байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ялангуяа теле-нэврүүлгүүд далайцтай ажил зохиож байгаа хэдий ч мод, зүлэг, цэцэг тарих, хог хаягдал, ус, агаарын асуудлыг хөндөж байгаа ч экологийн боловсрол гэдэг нь үнэн хэрэгтээ байгаль орчинд үлдээж байгаа хүн болон байгууллагын бүхий л ул мөрийг бууруулах улмаар алга болгох, ингэснээрээ бүхий л талын хэмнэлтэд  суралцаж байгаа нь угтаа эх оронч үзлийг төлөвшүүлж байгаа гэсэн өргөн хүрээтэй асуудлыг бүхэлд нь ярьж таниулж, авч үзэж, хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзэхээр байна. Эсвэл экологийн асуудлыг явцуу хүрээнд ойлгосон бүр цаашлаад байгалийн бүтээлийг тэр хэвээр нь ашиглах гэсэн нэн ташаа ойлголт байгууллага, иргэдийн дунд байдаг байна. Тухайлбал, модыг тайрч ширээ, сандал хийснээ эко  амьдралын хэв маяг гэж ойлгох жишээтэй. Үүний цаана байгальд учруулж буй хор хохирлыг огт тооцохгүй байх жишээтэй. Сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхэд дүрэмт хувцас хэрэглэснээр импортыг хичнээн ихээр багасгаж, хүүхдийг багаас нь эдэлж хэрэглэхийн өрсөлдөөд  уруу татаж, ихэнх өрхийн амьжиргаанд дарамт учруулж байгааг ойлгох нь нэг хэлбэрийн экологийн боловсрол юм гэдгийг улс орон даяар сайтар ойлгохгүй байгаа бололтой.

Хоёр. Байгаль хамгаалах аян орон нутгийн сургуулиудад

Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын сав газарт байрладаг Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумд, Хатгал тосгонд байгаль хамгаалах таван хоногийн аяныг тус бүр зохион байгуулж дараах үйл ажиллагааг сумдад зохион байгуулав.

1. “Хүмүүний экологийн ул мөр”, “Хог хаягдлыг эргүүлэн ашиглах” сэдэвт 2 цагийн  Экологийн хичээлийг төсөлд хамрагдсан 4 сумын ЕБС-ийн 1-11-р ангийн бүх сурагчдад заав.

Сумдын ЕБС-ийн сурагчдад экологийн хичээл заасан байдал

Сумын нэр

Сургалт явуулсан хугацаа

 Сургуулийн сурагчдын тоо

Бүлгийн тоо

Экологийн хичээл заасан цаг

Ханх

9-р сарын 23-27

503

21

42

Чандмань-Өндөр

10-р сарын 7-11

533

21

42

Цагаан-Үүр

10-р сарын 14-18

463

20

40

Хатгал

11-р сарын 11-15

581

22

44

Бүгд

28 хоног

2080

 

168

 

Энэхүү хичээлээр сурагчдад экологийн боловсролыг олгох явцад хүүхдүүдийн ухамсар дээшилж, эх оронч сэтгэлгээ дэлхийн өнөөгийн экологийн байдалд санаа зовох хэмжээнд хүртэл өргөжиж, идэвхжиж байгаа нь сурагчдын зохион бичлэг, тэдний чин сэтгэлийг илчилсэн зохион бичлэгүүд, гар зургууд, хоромхон хугацаанд хог хаягдлыг эргүүлэн ашиглах гэсэн бүтээлч сэтгэлгээ, хичээлийн дараахан мод тарихад оролцсон сэтгэгдлээс бэлхнээ харагдаж байлаа.

2. Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сум, Хатгал тосгоны сургуулийн эко клубыг эко зөвлөл болгон сурагчдын санаачлагаар 100-аас дээш бүрэлдэхүүнтэй бүрдүүлж, бидний саналын үндсэн дээр 7 дэд зөвлөлтэй байгуулагдаж ажилдаа орлоо. Үүнд:

  • Эрчим  хүчний экологийн ул мөр бууруулах дэд зөвлөл
  • Хог хаягдлын экологийн ул мөр бууруулах дэд зөвлөл
  • Мод, түлшний экологийн ул мөр бууруулах дэд зөвлөл
  • Цаасны экологийн ул мөр бууруулах дэд зөвлөл
  • Усны экологийн ул мөр бууруулах дэд зөвлөл
  • Хүнс, хоолны экологийн ул мөр бууруулах зөвлөл
  • Хөрс, цэцэрлэгжилтийн дэд зөвлөл

Эко-зөвлөлийн анхны хурлаар багш, сурагчдад эко-сургууль болох 7 алхамыг дэлгэрэнгүй танилцуулж үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж зөвлөмж болгов. Эко-зөвлөлийн зорилго зорилтыг тодорхойлж өгсний зэрэгцээ дэлгэрэнгүй зөвлөгөө өгсөн ба цаашид хамтран ажиллахаар боллоо.

3. Эко зөвлөлийн ажлын хүрээнд сургуулийн хүрээлэн буй орчны үнэлгээ хийж, сургуулийн нийт багш, ажиллагсад сурагчдын экологийн ул мөрийг 22 үзүүлэлт, 88 асуултаар үнэлж дүгнэв. Сурагчдын экологийн ул мөрийг анги бүлгээр болон сургуулийн хэмжээнд үнэлэв.

 

ЭКОЛОГИЙН УЛ МӨРИЙН ҮНЭЛГЭЭ

Экологийн боловсрол олгох сургалтын явцад Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумд, Хатгал тосгоны 3-11-р ангийн бүх сурагчид өөрсдийн экологийн ул мөрийг үнэлж дүгнэн, ул мөрөө бууруулах боломжийг мэдэж авч амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн болно.

Сурагчид албан байгууллага, айл өрхийн экологийн ул мөрийг үнэлж тэдэнд ул мөрөө бууруулах талаар зарим зөвлөгөө өгөх боломжтой болсон.

А. ЕБС-ийн багш, ажиллагсад, сурагчдын экологийн ул мөр

 

Ангиуд

Үнэлгээнд оролцсон хүний тоо

Үүнээс

20 хүртэл оноотой сурагчдын тоо

Эзлэх хувь

21-35 оноотой сурагчдын тоо

Эзлэх хувь

36-дээш оноотой сурагчдын тоо

Эзлэх хувь

ХАНХ СУМЫН АХЛАХ СУРГУУЛЬ

Сурагчдын дундаж

279

60

22.0%

154

55.0%

65

23.0%

Багш нар

23

3

13.0

15

65.0

5

22.0

Ажиллагсад

30

13

43.0

17

57.0

-

 

ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН АХЛАХ СУРГУУЛЬ

Сурагчдын дундаж

486

51

10%

241

50%

194

40%

Багш нар

27

4

15%

23

85%

-

 

Ажиллагсад

12

3

25%

6

50%

3

25%

ЦАГААН-ҮҮР СУМЫН АХЛАХ СУРГУУЛЬ

Сурагчдын дундаж

328

128

39%

187

57%

13

4%

Багш нар

28

4

14%

24

86%

 

 

Ажиллагсад

8

4

50%

3

38%

1

12%

ХАТГАЛ ТОСГОНЫ АХЛАХ СУРГУУЛЬ

Сурагчдын дундаж

385

151

39.2%

211

54.8%

23

6.0%

Багш нар

23

1

4.3%

10

43.4%

12

52.3%

Ажиллагсад

-

-

-

-

-

-

-

СУРГУУЛИУДЫН ДУНДАЖ

Сурагчдын дундаж

1478

390

26.4%

793

53.6%

295

20%

Багш нар

101

12

11.9%

72

71.3%

17

16.8%

Ажиллагсад

50

20

40%

26

52%

4

8%

                 

 

Экологийн ул мөр буюу амьдралын чанарыг үнэлсэн судалгаанаас дараах дүгнэлтэнд хүрч  байна.

ЕБС-ийн багш, ажиллагсад, сурагчдын экологийн ул мөрийн дундаж үзүүлэлт  

 

Үнэлэмж

Сурагчдын дундаж, %

Багш нарын дундаж, %

Ажиллагсдын дундаж, %

Онооны  үнэлэмж

Экологийн ул мөр харьцангуй бага, байгаль орчиндоо ээлтэй сайн.

26.4

12

40

Экологийн ул мөр дунд зэрэг, дэлхийг доройтуулахад оролцож байгаа.

53.6

79

52

Экологийн ул мөр маш их, ийм маягаар хэд хэдэн дэлхий хэрэгтэй.

20

7

8

Экологийн ул мөрийн хэмжээ, м2

Амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж чадсан

0

0

0

Зорьсондоо бараг хүрсэн

22

14

40

Амьдралын дадал хэвшил буруу, байгаль орчинд халтай

53

79

52

Амьдралын хэв маягаа бүхэлд нь өөрчлүүштэй хэцүүхэн байгаа

25

7

8

 

Хүснэгтээс үзвэл амьдралын зөв хэвшил, багш ажиллагсад, сурагчдын дунд бий болоогүй, сурагчдын 53%, багш нарын 79%, ажиллагсдын 52% нь байгаль орчныг доройтуулахад оролцож байгаа. Сурагчдын 25%, багш нарын 7%, ажиллагсдын 8%-г нь нэг дэлхий даахааргүй хэмжээний амьдралын буруу дадал зуршил, хэв маягтай байна. Амьжиргааны түвшин дээшлэхэд экологийн ул мөр ихээхэн нэмэгдэж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Экологийн ул мөрийн тухай ямар нэгэн ойлголт нийт иргэд болон ЕБС-ийн багш, ажиллагсад, сурагчдын аль алинд алга байна

Б. ЕБС-ийн экологийн ул мөр

Сурагчид, сургуулийн багш, ажиллагсад оролцон сургуулийн экологийн ул мөрийг үнэлж дүгнэв. Сургуулийн эрчим хүчний, түлшний, усны, хог хаягдлын, цаасны, хоол хүнсний, хөрсний экологийн ул мөрийг урьдчилж бэлдсэн асуулт, аргачлалын дагуу эко-зөвлөлийн долоон дэд зөвлөл хариуцаж үнэлж дүгнэв.

4. “Эх орны, эх дэлхийн ирээдүй биднээс хамаарна”, “Ногоон хөгжил – бидний ирээдүй” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдааныг бүх сурагчдын дунд зарлаж дүгнэв. Зохион бичлэгийн уралдаанд сурагчдын 150 орчим бүтээл, гар зургийн 200 гаруй бүтээл ирсэн.

5. Байгаль орчны 5 хоногийн аян эко боловсрол олгох сургалтын хүрээнд Ханх сумын ЕБС дээр “Цэцгийн баяр” үзэсгэлэн гарган шалгаруулж, Чандмань-Өндөр сумын сурагчид 400 чацарганы бут тарьж, Ханх, Чандмань-Өндөр,  Цагаан-Үүр сумд, Хатгал тосгоны сурагчид хог хаягдлыг эргүүлэн ашиглаж хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж байр эзлүүлэв. Хог хаягдлыг эргүүлэн ашиглаж хийсэн 100 орчим бүтээл тавигдав. Сурагчдын дунд зарласан уралдаанд ирсэн бүтээлүүдийг байр эзлүүлж урамшуулан шагнав.

Сурагчдын эх оронч сэтгэлийн галыг бадраах зорилгоор зохион бичлэгүүдийг өөрсдөөр нь бусад ангийн сурагчид болон эцэг эхчүүдэд  уншуулж таниулах, хог хаягдлыг ашиглаж хийсэн бүтээлийн үзэсгэлэнг уламжлал болгон гаргаж байх талаар сургууль, сумын хэмжээнд зөвлөсөн болно. Мөн сурагчдын эдгээр бүтээлийг бид www.veg.mn цахим хуудсанд байрлуулж нийтэд мэдээлж байгаа болно. Шалгарсан зарим зохион бичлэгийг тайланд хавсаргав. Зохион бичлэгийн байдлаас харвал сурагчид байгаль хамгаалахын чухлыг маш сайн ойлгож эх оронч сэтгэлгээ нь ухамсартайгаар илэрч байна. 

6. Сумын эко зөвлөл байгуулагдав

Эко боловсрол олгох төслийн хүрээнд Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумдын эко зөвлөлийн ажлын чиглэлийг бидний зүгээс боловсруулж сумын иргэдийн хурал, ЗДТГ, сумын байгаль орчин тогтвортой хөгжлийн тасагт танилцуулсны дагуу  суманд эко хөгжлийн зөвлөл байгуулагдаж, улмаар Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумд эко-сум, мөн сумдын ЕБС нь эко- сургууль болох зорилго дэвшүүлэв.

Чандмань-Өндөр сумын засаг дарга Х.Энхтүвшин ЕБС дээр түшиглэж зохиосон эко боловсрол байгаль орчны аяны хаалтын ажиллагаанд оролцож үг хэлэхдээ тус сургуулийг эко сургууль болоход нь сумын хөгжлийн сангаас дэмжиж ажиллахаа мэдэгдэж, экологийн боловсролын хүрээнд сумын долоо хоног бүрийн мягмар гаригийг цагаан хоолны өдөр болгохоор захирамж гаргаснаа танилцуулсан болно. Тус сумын гэр хорооллын тодорхой хэсгийг эхний ээлжинд эко хороолол болгохоор сумын хөгжлийн төлөвлөгөөнд тусгав.

Сум болон ЕБС-ийн номын санд байгаль орчны холбогдолтой тус бүр 30 орчим ном, 20 зурагт хуудас бүхий номын тасаг бий болгов. Мөн сургалтын бүх гарын авлага, хичээлийг багтаасан СД –г ЗДТГ, ЕБС-ийн удирдлага, холбогдох багш нар эко зөвлөлд хүлээлгэн өгөв.

Экологийн боловсрол олгох сургалтын сумдын ЕБС-ийн багш, ажиллагсад 300 орчим хүнд, мөн сумдын ЗДТГ-тай хамтран байгууллага, иргэдэд тус тусд нь зохион явуулсан болно.

Сумын хөгжлийн төлөвлөө боловсруулж байгаатай холбогдуулан Чандмань-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ-т эко хөгжлийн асуудлаар санал боловсруулж өгсний дээр Цагаан-Үүр сумын засаг даргын мөрийн хөтөлбөрт 10 гаруй санал тусгуулахаар өгсөн нь иргэдийн хурлаар сайшаагдаж батлагдсан болно.  

Хооллолтын дэглэмээ өөрчлөхөд нь иргэдэд туслах зорилгоор ЗДТГ, ЕБС-ийг оролцуулан Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Хатгал сумдын иргэдэд хүнсний ногоогоор цагаан хоол хийх сургалтыг зохион байгуулж нийт 100 гаруй иргэдийг хамруулав.

Санал, зөвлөмж

  1. Сургуулиудын эко зөвлөлийг үйл ажиллагааг нь дэмжиж идэвхжүүлэх,
  2. Сургуулийн дэргэдэх албан бус боловсролын тогтолцоог түшиглэн сумын төвөөс зайдуу багийн иргэдэд экологийн боловсрол олгох чиглэлээр ажиллах
  3. Энэ 4 сумын ЕБС-ийн эко сургууль болох зорилгыг БОНХЯ, Байгаль хамгаалах сангаас бодлогоор дэмжиж улсын хэмжээний жишиг сургууль болоход анхаарах, мөн эдгээр сумдад эко сургууль болгох ажлын хүрээнд
  4. Сургууль, сумыг эко хөгжлийн чиглэлийг дэмжиж ажилласнаар алслагдсан сумуудад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтыг давхар баримтлах
  5. Улсын хэмжээнд эко сургуулийн стандарт, аргачлал бий болгож энэхүү загвараар батламжилдаг болох
  6. Сургуулийн эко-клуб нь одоогийн байдлаар сумын хэмжээнд цөөн удаа хог цэвэрлэх, албан ёсоор зохион байгуулагдсан эко аялалд оролцохоос өөр хийсэн тодорхой ажилгүй, ер нь юу хийхээ ч сайн мэдэхгүй байгаа байдал ажиглагдлаа.
  7. Багш, ажиллагсад, сурагчдын экологийн ул мөр маш  их байна. Экологийн боловсрол олгох ямар нэгэн системтэй ажил байхгүйтэй холбоотойгоо экологийн ул мөр их байна.  
  8. Боловсрол олгосон ухамсарласан боломжийг энэ 4 сумын сургуулийг эко жишиг сургууль болгож хөгжүүлэх боломжтой байна.   

 




Bookmark and Share

Үйл явдал


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Сургалт




Бүгд ›