Цагаан хоол Эрүүл мэнд ном


Монголын хүн амын эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохистой хооллолт, цагаан хоолны эрүүл мэндийн ач тус болон цагаан хоолны жор технологийг багтаасан “Цагаан хоол-эрүүл амьдрал”  номыг уншигч түмэндээ өргөн  барьж байна.

Энэхүү номонд цагаан хоолны ач тус, хүнс, хоолны шим тэжээл, чиглэсэн болон зохицуулагч үйлчлэлийн талаарх орчин үеийн болон уламжлалт үзэл баримлалын талаар зарим тайлбар хийхдээ монгол хэлээр 34, орос хэлээр 11, бусад хэлээр 216 нийт 260 орчим ном товхимол, эрдэм шинжилгээний бүтээлийг ишлэл болгов. Түүнчилэн цагаан хоолны үндсэн түүхий эд болох үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, самар, үр, сүү цагаан идээний шимт бодисын агууламж, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар монголын болон гадаадын эрдэмтдийн судалгааг үндэслэн тайлбарласан болно. Монголд түгээмэл хэрэглэдэг хүнсний зарим ургамлын зураг болон нэршлийг монгол, латин, англи, орос хэл дээр оруулав. Номонд зууш, шөлтэй хоол, үндсэн хоол, ундаа, амттан зэргээс бүрдсэн нийт 70 гаруй нэр төрлийн цагаан хоолны жор, технологи, мөн тэдгээр хоолны илчлэг болон шимт бодисын агууламжийг тооцож оруулав.

Монголын хүн амын хүнсний зохистой хэрэглээг дэмжиж тэдний эрүүл мэндийг дээшлүүлэхэд энэхүү ном хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. 

Номын товч мэдээлэл:

  •  Ном зохиогчид: Н.Оюундарь, Л.Оюунгэрэл, Н.Очирмаа
  • Тунгааж толилсон: Г.Лхагваа, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор
  • Хавтасны дизайн, фото зургийг: Л.Батхишиг
  • Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: С.Чинтуяа
  • Хэвлэсэн газар: Таван богд ХХК-ий “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэр

Цагаан хоолны талаар мэдээлэл, зөвлөгөө, сургалтын талаар сонирхсон хувь хүн, хамт олон, байгууллагатай бид хамтран ажиллахад бэлэн байна.

Номтой холбоотой санал, зөвлөмж, хүсэлтээ доорх хаягаар ирүүлнэ үү.

Ногоон гариг Ногоон ирээдүй ТББ-ын  “Цагаан хоол-Ногоон гариг” сургалтын төв 

Утас: 98111525, 99188511

Еmail: veg.mongolia@gmail.com; earthgreen@gmail.com

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх