Ногоон хөгжлийн шийдэл ба органик хүнс үйлдвэрлэл


 

Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэдэх Хүнсний стандартын хороо (Codex Alimentarius Commission) –оос гаргасан тодорхойлолтод “органик хөдөө аж ахуй гэдэг нь химийн бордоо, пестицид, хувиргасан амьд организм ашиглаагүй, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах замаар ургамал, амьтан, хүний эрүүл мэнд, хэвийн үйл ажиллагааг хангахуйц үйлдвэрлэлийн цогц менежментийн тогтолцоо юм” гэжээ.

Органик хүнсний ургамал нь бордоо ашиглан ургуулсантай харьцуулахад С аминдэмийг 27%, төмрийг 21%, магнийг 29.3%, фосфорыг 13.6% их агуулах ба уураг, флавонойдийн агууламж ихтэй байдаг учир хүн амыг бичил шимт бодисын дутлаас сэргийлэх, дархлааг сайжруулах, халдварт бус өвчний эрсдэлийг бууруулах зэрэг эрүүл мэндийн ач холбогдолтой. АНУ-ын Засгийн газар пестицид нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг учир эдгээрээс татгалзаж органик хөдөө ахуй эрхлэх шаардлагатай гэж үзэж байна. Судлаачид malathion, chlorpyrifos зэрэг хөдөө аж ахуйд өргөн хэрэглэдэг пестицид нь хорт хавдар үүсгэх, хүүхдийн мэдрэлийн хөгжлийг саатуулах нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ (Alavanja нар, 2004).

Органик хүнсний хэрэглээ нь бидний эрүүл мэндэд төдийгүй хүрээлэн буй орчинд үлэмж ач тустай. Байгальд ээлтэй технологи, уламжлалт аргад тулгуурлан химийн бодис ашиглахгүйгээр хөдөө аж ахуй эрхлэх нь ундны усны бохирдлыг бууруулах, ургамал, амьтанд учруулах хор хөнөөлийг багасгах зэрэг экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ (Stolze, 2000; Hansen, 2001). Органик хөдөө аж ахуйн тогтолцоо нь хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, нүүрс хүчлийн хийн хөрсөнд шингэх хэмжээг нэмэгдүүлэх замаар дэлхийн дулаарлыг саармагжуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг (Nadia El-Hage FAO, 2010).

Дэлхийн хүнс хөдөө ахуйн байгуулагын тайланд дэлхийд нүүрлэж буй өлсгөлөнг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахын тулд дэлхийн улс орнууд нэн даруй органик хөдөө аж ахуй эрхлэлтэд шилжих нь зүйтэйг анхааруулж байна.   

АНУ, Канад, Япон, Австрали, Европын холбооны орнууд, Тайвань, Тайланд, Аргентин, Израйль зэрэг орнууд органик хөдөө аж ахуй эрхлэх хууль батлан хэрэгжүүлж байна.   

 Эх үүсвэр:

  • Alavanja MC, Hoppin JA, Kamel F. (2004). "Health effects of chronic pesticide exposure: cancer and neurotoxicity". Annual Review of Public Health 25: 155–197.
  • Stolze, M.; Piorr, A.; Häring, A.M. and Dabbert, S. (2000) Environmental impacts of organic farming in Europe. Organic Farming in Europe: Economics and Policy Vol. 6. Universität Hohenheim, Stuttgart-Hohenheim.
  • Hansen, Birgitt; Alrøe, H. J. & Kristensen, E. S. (January 2001). "Approaches to assess the environmental impact of organic farming with particular regard to Denmark". Agriculture, Ecosystems & Environment 83: 11–26
  • Nadia El-Hage Scialabba and Maria Mu¨ller-Lindenlauf (2010). Organic agriculture and climate change Renewable Agriculture and Food Systems: 25(2); 158–169

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх