Пребиотик хүнс ба эрүүл мэнд


Аливаа амьд биет нь тодорхой бодисоор хооллож амьдардаг. Гэдэсний хэвийн ашигтай микрофлорын хоол тэжээл нь задардаггүй нүүрс ус буюу олигосахаридууд юм. Эдгээрийг өөрөөр “бифидоген хүчин зүйл” гэж нэрлэдэг. Задардаггүй нүүрс ус гэдэг нь бие махбодь тэдгээрийг өөрийн ферментийн үйлчлэлээр задалж чаддаггүй гэсэн үг юм. Тэдгээрийг задалдаг ферментүүд зөвхөн бифидо- болон лактобактериудад байдаг. Сүүлийн үед тэдгээр задардаггүй нүүрс усыг пребиотик гэж нэрлэх болсон.

Чиглэсэн үйлчлэл бүхий бодисын нэг болох пребиотик нь гэдэсний микрофлорын ялзруулагч, эмгэг үүсгэгч бичил биетүүдийг дарангуйлагч Bifidobacteria, Lactobacillus зэрэг ашигтай бичил биетүүдийн үйл ажиллагааг дэмжин идэвхжүүлдэг болох нь тогтоогдсон байна.Сүү хөөрүүлж өрмийг нь авсан “болсон” сүү, сүүг өндөр температурт ээдүүлж бэлтгэсэн бяслаг, ээзгий, тараг, хөрөнгийг нь дулааны үйлчлэлд оруулж бэлтгэдэг аарц, ааруул, хурууд, болсон сүүгээр бүрсэн тараг зэрэг монголын уламжлалт цагаан идээний олон төрөл нь пребиотик агуулсан бүтээгдхүүн юм /Л.Дамдинсүрэн, Л.Цэрэнпүрэв, 2004/.

Пребиотикийн гол төлөөлөгч нь нүүр ус ялангуяа эслэг юм. Пребиотикийн талаар Marcel Roberfroid 1995 онд анх удаа тайлбарласан бөгөөд тэрээр олигофруктоз ба инулин хэмээх хоёр фруктоолигосахарид нь пребиотик шинж чанартай болохыг илрүүлжээ (Roberfroid, 2005). Олигофруктоз нь гликозидийн холбоогоор холбогдсон 2-10 фруктозын молекулаас,  инулин нь 3-60 фруктозоос тогтсон өндөр молекулт нэгдэл юм. Инулин нь артишок хэмээх хүнсний ногоонд их хэмжээгээр байдаг. Зарим судлаачид галактоолигосахаридыг пребиотик үйлчлэлтэй гэж үзэж байна. Энэ нь сүү, цагаан идээг ферментээр боловсруулахад сүүний саахрын задралаар үүссэн нэгдэл юм. Түүнчилэн эхийн сүүнд байдаг зарим олигосахарид нь пребиотик үйлчлэлтэй тул нярай хүүхдийн дархлааг дэмжихэд чухал үүрэгтэй.

Жимс, хүнсний ногоо, буурцаг, шош ялангуяа шар буурцаг, овъёос, цайруулаагүй улаан буудай, арвай, артишок зэрэг хүнсний ургамал нь  пребиотикийн сайн эх үүсвэр болдог. Пребиотик нь кальц болон бусад эрдэс бодисын шимэгдэлтийг дэмжих (Katharina, 2007), дархлааг сайжруулах (Peppelenbosch, 2009), гэдэсний pH-ийн тэнцвэрт байдлыг хангах, ходоод, гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангах, гэдэсний үрэвсэл намдаах (Hedin, 2007),  бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулах (Geier нар, 2006; Munjal,2009), цусны даралтыг тогтворжуулах (Siok-Koon нар, 2009) зэрэг эрүүл мэндийн ач холбогдолтой. Эрүүл мэндэд үзүүлэх эдгээр ач тус нь гэдсэн дэх зарим ашигтай бичил биетний (clostridia, bacteroides гэх мэт) үйлчлэлээр эслэг задрахад  үүсэх богино гинжит тосны хүчлийн хэмжээ нэмэгдэхтэй холбоотой гэж үздэг (David & Peter, 2001).   Богино гинжит тосны хүчил нь бүдүүн гэдсэнд үүсч шимэгддэг бөгөөд гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангах, гэдэсний цусны эргэлтийг сайжруулах ба улмаар гэдэсний зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай болох нь тогтоогджээ.

Сүүлийн үед эрүүл мэндийг дэмжих зорилгоор фруктоолигосахарид, ксилоолигосахарид, полидекстроз, галактоолигосахарид зэрэг олигосахаридаар хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулж байна.

 

Эх үүсвэр:

  • Gibson GR, Roberfroid MB. Dietary modulation of the human colonic microbiota: introducing the concept of prebiotics. J Nutr. 1995 Jun;125(6):1401-12. PMID
  • Roberfroid MB; Prebiotics: The Concept Revisited. J Nutr. 2007; 137: 830S
  • Peppelenbosch MP, Ferreira CV. Immunology of pre- and probiotic supplementation. Br J Nutr. 2009 101:2-4.
  • Katharina E. Scholz-Ahrens, Jürgen Schrezenmeir ; Inulin and Oligofructose and Mineral Metabolism: The Evidence from Animal Trials. J Nutr. 2007; 137: 2513S
  • Geier MS et al; Probiotics, prebiotics and synbiotics: a role in chemoprevention for colorectal cancer? Cancer Biol Ther. 2006; 5(10): P-1265-9
  • Hedin C et al; Evidence for the use of probiotics and prebiotics in inflammatory bowel disease: a review of clinical trials. Proc Nutr Soc. 2007; 66(3): P-307-15
  • Siok-Koon Yeo, Lay-Gaik Ooi, Ting-Jin Lim, and Min-Tze Liong* Antihypertensive Properties of Plant-Based Prebiotics. Int. J. Mol. Sci. 2009, 10(8), 3517-3530.
  • Munjal, M. Glei, B.L. Pool-Zobel, D. Scharlau “Fermentation products of inulin-type fructans reduce proliferation and induce apoptosis in human colon tumour cells of different stages of carcinogenesis”. British Journal of Nutrition; September 2009, 102 (05), pp 663-671.
  • David L. Topping and Peter M. Clifton. Short-chain fatty acids and human colonic function: roles of resistant starch and nonstarch polysaccharides. 2001Physiological reviews. 81 (3) 



Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (2 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх