ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛНЫ СУРГАЛТ


VEG сургалтын төвөөс чихрийн шижин өвчний үед хэрэглэх эмчилгээний хоолны 1 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Хэрэв та болон таны дотнын хэн нэгэн чихрийн шижин өвчнөөр шаналж байгаа бол энэ сургалтаар хоолоо зөв , оновчтой төлөвлөх, хийх арга барил эзэмших боломжтой.

 

Сургалтын агуулга:

1. Чихрийн шижин өвчний эмчилгээний хоол төлөвлөх зарчим (лекц 2 цаг)

2. ЧШӨ-ий үед хэрэглэх эмчилгээний хоол хийж сурах (дадлага 4 цаг)

Сургалтын төлбөр 1 хүн 25 000 төгрөг

Сургалтын бүртгэл:  veg.mongolia@gmail.com ; Утас: 95052526

 

Чихрийн шижин өвчний талаарх товч мэдээлэл

Чихрийн шижин өвчин нь дэлхий дээр хурдацтай тархаж буй өвчлөлийн нэг болоод байна. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 80% нь  чихрийн шижин өвчний II хэлбэрээр оношлогдсон байх ба тэдний 90% нь илүүдэл жинтэй, тарган байна. Таргалалт болон мах, махан бүтээгдэхүүний тогтмол их хэрэглээ нь чихрийн шижин өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар судлаачид тэмдэглэжээ (Fung нар 2004; Song нар 2004; Vang нар 2008).

Энэ өвчний эмчилгээнд хоол, хүнсний зөв сонголт, зохистой хэрэглээ  чухал.

Эмчилгээний хоол нь өвчтөний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүрэлцээтэй шимт бодисоор хангах, байвал зохих биеийн жинд хүрэх, барих, илрэх шинж тэмдгийг бууруулах, цусны саахарын түвшинг хэвийн байлгах, гарах хүндрэлээс сэргийлэх, сааруулах, бууруулахад чиглэгдэнэ.  

Хүнсний ногоо, бүтэн үрт цэвэршүүлээгүй үр тариа, буурцаг, шош, үр самар нь аминдэм, эрдэс бодис, антиоксидант, фитохимийн бодисууд, ханаагүй тосны хүчлээр баялаг тул тогтмол хэрэглэх нь эсийн инсулин мэдрэг чадварыг нэмэгдүүлэх, чихрийн шижний 2-р хэлбэрээр өвчлөх эрсдэлийг бууруулах, глюкозын солилцоог сайжруулдаг болох нь тогтоогджээ (Jenkins нар 2003; Venn нар 2004; Rave нар 2007; Bazzano нар 2008; Villegas нар 2008). 

Нэгэн судалгаагаар навчит ногоо болон жимсийг бага хэмжээгээр хааяа хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь глюкозжсон гемоглобины хэмжээ их хэрэглэдэг хүмүүсийнхээс өндөр байжээ. Шош болон шар буурцаг их хэрэглэдэг хүмүүс бага хэрэглээтэй хүмүүстэй харьцуулахад чихрийн шижний 2-р хэлбэрээр өвчлөх эрсдэл 38-47% бага байдгийг судлаачид тэмдэглэсэн байна (Villegas нар 2008).

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (2 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх