Дэлхийн цагаан хоолны өдөр - 10 дугаар сарын 1


ДЭЛХИЙН ЦАГААН ХООЛНЫ ӨДӨР

 

10 дугаар сарын 1-Дэлхийн цагаан хоолны өдөр.

Эрүүл, энэрэнгүй, ёс зүйтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор анх 1978 онд Америкийн цагаан хоолны холбооноос энэ өдрийг тэмдэглэхээр санаачилсан бөгөөд эдүүгээ дэлхий даяар өргөн тэмдэглэх болжээ.

Энэ өдрийг тохиолдуулан “Ногоон гариг-Ногоон ирээдүй” ТББ-ын дэргэдэх “VEG” сургалтын төв болон эрүүл мэндийг дэмжигч “Like HD” телевиз хамтран ургамлан болон цагаан хоолны ач тус, хэрэглээг олон нийтэд таниулах зорилгоор цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж байгаа билээ.

Дэлхийн цагаан хоолны өдрийн тохиолдуулан Монгол улсын нийт иргэд, айл өрх, албан байгууллагыг энэ өдөр махан хоолноос татгалзаж ургамлан болон цагаан хоол хэрэглэхийг уриалж байна.

Яагаад ургамлан (цагаан) хоол гэж?

Шинэ мянганд амьдарч буй соёлт хүмүүн эрүүл мэндийнхээ төлөө, эх болсон гариг дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө, үр хүүхэд хойч үеийнхээ сайн сайхны төлөө, эх болсон хамаг амьтны тусын тулд ургамлан (веган) хоолыг сонгож байна.

Эрүүл мэндэд тустай: Ургамлан хоолны хэрэглээ нь хүн амын дунд түгээмэл байгаа таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдар, яс сийрэгжилт зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг ихээхэн бууруулдаг талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.  Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, бүтэн үрт цэвэршүүлээгүй үр тариа, буурцаг, шош, үр самраар хийсэн ургамлан хоолны хэрэглээ нь хүний эрүүл мэндэд тулгарсан олон хямралыг намжаах, эдгээх үйлчлэлтэй болохыг судлаачид нотолсоор байна.  

Байгаль орчинд ээлтэй: Хүн төрөлхтөн  махны хэрэглээг бууруулж, ургамлан хоол түлхүү хэрэглэх замаар хөрс,  ус, агаарын бохирдлыг багасгах, дэлхийн дулаарлыг сааруулахад үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой гэж НҮБ уриалж байна. Учир нь махны хэрэглээтэй холбоотой малын тоо хэт нэмэгдэх нь хөрс элэгдэж цөлжих, цэвэр усны нөөц хомсдох, хүлэмжийн хий үлэмж нэмэгдэж дэлхий дулаарах, экологийн тэнцвэр алдагдаж биологийн төрөл зүйл хомсдох, устах шалтгаан болж байгаа талаар НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс анхааруулжээ. Жишээлбэл, 1 кг үрхийн мах бий болоход 15425 литр ус, 1кг хонь, ямааны мах бий болоход 5988 л ус зарцуулагддаг бол 1 кг хүнсний ногоог ургуулахад ердөө 322 литр ус хэрэгтэй болохыг эрдэмтэд тооцоолжээ. Мал аж ахуй эрхлэлт болон махны үйлдвэрлэл нь ургамлын гаралтай хүнстэй харьцуулахад 24 дахин их хүлэмжийн хий ялгаруулдаг ба дэлхийн дулаарлын 80% нь махны хэрэглээтэй холбоотой болохыг НҮБ-аас хэвлэн гаргасан “Мал аж ахуйн урт сүүдэр” номонд тэмдэглэжээ.

Энэрэнгүй, ёс зүйтэй: Аливаа амьтны амь таслах хилэнцэт үйлийг цээрлэж, амьтны амийг аварч өршөөх зэргээр хамаг амьтны амар амгалангийн төлөө хийж буй аливаа үйлдэл нь үлэмж их буян болдог тухайд гэгээрсэн багш нар, Бурхад хүн төрөлхтөнд сургасаар иржээ. Гэтэл хүн төрөлхтний махны хэрэгцээг хангахын тулд жилд олон тэрбум амьтдыг туйлын хүнд хэцүү орчин нөхцөлд өсгөж үржүүлэн, балмад хэрцгийгээр алж устгаж байна. Махнаас татгалзаж, ургамлан хоолыг сонгох нь энэрэнгүй, ёс зүйтэй амьдарлын хэв маягт нийцнэ. 

Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь ургаман хоолыг эрхэмлэх болсон нь хүн төрөлхтөн ухамсрын шинэ түвшинд хүрч, соёл иргэншлийн шинэ цаг үе эхэлж байгааг илтгэн харуулж байна. Тухайлбал, 2014 оны байдлаар дэлхийн хүн амын 65.8% нь цагаан хоол хэрэглэж байгаагаас

  • веган буюу ургамлан хоолтон 18%,  
  • цагаан хоолтон (сүү, өндөг зэргийг хэрэглэдэг) 26.5%
  • агаар хоолтон 5%
  • хагас цагаан хоолтон (тодорхой өдрүүдэд цагаан хоол хэрэглэдэг) 16.3% байгаа нь судалгаагаар тогтоогджээ. 

Та энэ өдөр гэртээ ургамлан хоол хийхийг хүсвэл энэ долоо хоногт LikeHD телевизээр заах хоолны хичээлийг сонгож үзээрэй. 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх