Цагаан гаа ханиаднаас сэргийлэх, эмчлэхэд тустай


 

Цагаан гаа

Цагаан гаа хэмээх халуун чанартай хоол амтлагч хүнсний ногоо нь эмчилгээний олон шинж чанартай болохыг судалгаагаар нотлогдсоор байна.

Цагаан гааны эмчилгээний шинж чанаруудыг дурдвал:

  • Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих
  • Өвдөлт намдаах, халуун бууруулах,
  • Ханиадны үед хөлөргөх, хоолойн өвдөлт намдаах
  • Бактер болон үрэвслээс хамгаалах
  • Шүлс ялгаралтыг нэмэгдүүлэх
  • Үе мөчний өвдөлт намдаах
  • Цөс ялгаралтыг нэмэгдүүлэх
  • Цус шингэлэх, цусны холестерол бууруулах
  • Цусны саахрыг тогтворжуулах
  • Суулгалт болон бөөлжилт намдаах
  • Хоолны шингэц сайжруулах, хоолны дуршил нэмэгдүүлэх

Түүнчилэн цагаан гаа нь өндгөвч болон бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийг устгах үйлчлэлтэй болох нь туршилтаар батлагдсан тул хорт хавдрын үеийн эмчилгээний хоолонд өргөн хэрэглэх болжээ.

Анхаарах зүйл: Цагаан гаа нь ураг зулбуулах үйлчлэлтэй учир жирэмсэн эмэгтэй хэрэглэхийг хориглодог.

Цагаан гааг хоол, цай, салат амтлах зэргээр хэрэглэж болно. 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх