"Гайхамшигт ургамлан хоол" зайн (онлайн) сургалт


 

Хооллолт эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой болохыг хоолзүйн шинжлэх ухаан нотолсоор байна. Төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, бүтэн үрт цэвэршүүлээгүй үр тариа, буурцаг, шош, үр самар нь хүний эрүүл мэндэд тулгарсан олон хямралыг намжаах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээх зэрэг эрүүлжүүлэх ач тустай болох нь хэдийнээ тогтоогджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр ургамлын гаралтай хоол, хүнс нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдар, бөөрний өвчин, ясны сийрэгжилт зэрэг хүн амын дунд түгээмэл байгаа халдварт бус өвчний эрсдэлийг ихээхэн бууруулдаг байна.

Өөрийнхөө болон гэр бүл, найз нөхдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж, хоолоо эм болгохыг хүссэн хэн бүхэнд зориулсан энэхүү онлайн сургалтыг  VEG сургалтын төвөөс бэлтгэн хүргэж байна.

Хүнсний ургамлын ач тус, тэдгээрийг хэрхэн зөв боловсруулж, төрөл бүрийн хоол хийх тухай цогц мэдлэгийг олгох энэхүү онлайн сургалтанд та хүссэн газраа, хүссэн цагтаа, комьютер болон гар утсаараа дамжуулан суралцах боломжтой учир таны цаг зав, мөнгийг ихээхэн хэмнэнэ.

Энэхүү онлайн сургалтанд суралцсанаар та ургамлан хоолны эрүүлжүүлэх ач тус, зохистой хэрэглээ, зөв боловсруулалтын талаар онолын мэдлэг эзэмшиж, зууш, шөлтэй хоол, үндсэн хоол, ундаа, амттан хийх чадвартай болно.

 Хоол, хүнсээ зөв боловсруулж зохистой хэрэглэхийг хүссэн хэн бүхэн энэхүү он-лайн сургалтыг сонгоорой.  

Онлайн сургалтанд суралцахын тулд энд дарж бүртгүүлнэ үү.

Нэвтэрч орсныхоо дараа Facebook эрхээр нэвтрэх товчийг дарж бүртгүүлнэ. 

 

 

Сургалтын төлбөр 15900 төгрөг.

 

 

ХООЛООРОО ЭРҮҮЛЖЬЕ!

 

 

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх