Хүнсний хаягдлаас био-хий гарган авах бичил төхөөрөмж


 

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ШИЛДЭГ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ 

Хоол хүнсний үлдэгдэл, малын баас, өтөг бууц зэрэг органик хог хаягдлаас био-хий үйлдвэрлэх боломжтой бичил төхөөрөмжийг Израйль улсын HomeBioGas Ltd. зохион бүтээжээ.

Энэхүү төхөөрөмж нь байгаль орчинд ээлтэй, мэндэд тустай төдийгүй, эдийн засгийн асар их ач тустай болохыг үйлдвэрлэгч компани болон хэрэглэгчид нотолж байна.

Уг төхөөрөмж нь хоногт 6 литр хоол хүнсний хаягдал, 18 литр малын баас, өтөг бууцнаас 3 удаа хоол хийх хэмжээний био-хий (65% метан, 35% нүүрс хүчлийн хий) болон 10 литр орчим шингэн био-бордоо гаргах хүчин чадалтай.

Энэ төхөөрөмжийн давуу тал, ач холбогдол:

1. Тээвэрлэлт, угсралт, ажиллагаа нь хялбар тул мэргэжлийн хүн шаардахгүй

2. Суурилуулалтын зардал багатай (Нүх ухаж газарт байрлуулах шаардлагагүй ил тавина)

3. Био-хий хэрэглэснээр эрчим хүчний зардал хэмнэгдэнэ. 

4. Шингэн органик био-бордоог газар тариаланд хэрэглэснээр органик газар тариалан эрхлэх боломж нэмэгдэх бөгөөд бордоо худалдан авах зардал хэмнэгдэнэ.

5. Түлшний мод, нүүрсний хэрэглээг бууруулна.

6. Түлшний зориулалтаар ойн нөөц ашиглагдахаас сэргийлнэ. 

7. Шатдаг түлшний хэрэглээ буурснаар агаарын бохирдлыг бууруулна.

8. Агаарын бохирдлоос шалтгаалсан харшил болон амьсгалын замын өвчний эрсдэлийг бууруулна.  Гэх мэтчилэн олон ач тусыг дурдаж болно.

Энэ төхөөрөмжийг хаана байрлуулах вэ? 

 - Айл өрх 

 - Газар тариалан болон хүлэмжийн аж ахуй эрхлэгчид

- Сургууль, цэцэрлэгүүд

 - Зочид буудал, зоогийн газар, хүнсний жижиг дунд үйлдвэрүүд

 - Жуулчны баазууд гэх мэт органик хог хаягдал их гардаг газрууд хэрэглэхэд нэн тохиромжтой.

Энэхүү төхөөрөмжийг сонирхож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Утас: 95052526; email: earthgreen.ngo@gmail.com

Израйль улсын өмнө зүгт байх говийн нэгэн дунд сургууль гал тогооны хоол хүнсний хаягдлаасаа био-хий гаргаж аваад хүүхдүүдийн хоол хийхэд хэрэглэх байгаа туршлагатай танилцлаа. Ингэснээр энэ сургууль эрчим хүчний зардлаа хэмнэж, хог хаягдлыг асуудлаа шийдээд зогсохгүй эндээс гарсан органик шингэн био-бордоогоор сургуулийн гаднах талбайгаа гайхалтай ногооруулж чаджээ. Тус сургууль дээр зочилох үеэд авсан зарим зураг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх