Байгальд ээлтэй цэвэр технологитой танилцах мэргэжлийн сургалт аялал


Израйлийн байгальд ээлтэй цэвэр технологи, хөдөө аж ахуй, усны менежментийн салбарт гарсан ололт амжилт, туршлагад тулгуурлан явагдах 7 хоногийн мэргэжлийн сургалт аяллыг дараах чиглэлээр зохион байгуулна: 

 

 1. БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦЭВЭР ТЕХНОЛОГИ

Израйль улс нь технологийн дэвшлийг хөшүүрэг болгосон байгальд ээлтэй цэвэр технологиор дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм. Технологийн энэхүү дэвшил нь хомсдож байгаа нөөц баялагийг зохистой ашиглахад бүрэн чиглэгдэж байна. Тус улс нь усны нөөц хомсодсонтой  холбоотойгоор хаягдал усыг дахин боловсруулах технологи, дуслын усалгааны систем, далайн усны давсыг шүүж цэвэрлэх технологийг өндөр түвшинд хөгжүүлжээ.  Израйль улс цэвэр технологийг бойжуулагч орон болж, энэ чиглэлийг урамшуулан дэмжсэнээр шинэ техник технологийн нээлт хийхийг эрмэлзсэн гарааны бизнес эрхлэгчид олноор төрж байна.


Израйль улсын хөгжлийн хөшүүрэг болсон байгальд ээлтэй цэвэр технологитой газар дээр нь танилцах Мэргэжлийн сургалт-аяллын хөтөлбөрийг  энд дарж татаж авна уу.

 

Энэ мэргэжлийн сургалт аялалд бүртгүүлэх бол энд дарна уу. 

 

2. ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ

Израйль улс нь Газар дундын тэнгисийн эрэгт байдаг. Газар нутгийн хагас нь хуурай, хагас хуурай шинжтэй хэдий ч орчин үеийн өндөр технологийн тусламжтайгаар сүүлийн хэдэн арван жилд газар тариалангийн салбарыг эрчимтэй хөгжүүлж чаджээ.

Израйль нь дуслын усалгааны техник, технологийн нээлтээрээ дэлхийд алдаршсан орон бөгөөд хөдөө аж ахуйн салбарт ус хэмнэлтийн бусад олон технологи ашиглаж байна. Тухайлбал тус орон нь хаягдал усыг дахин боловсруулах тал дээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд нийт хаягдал усныхаа 80 гаруй хувийг дахин боловсруулж газар тариалангийн усалгаа болон үйлдвэрлэлийн бусад зориулалтаар хэрэглэж байна.  

Түүний зэрэгцээ, Израйлийн хөдөө аж ахуйн салбар нь бүхэлдээ дэвшилтэт технологид тулгуурласан эрчимжүүлсэн үйлдвэрлэлийн тогтолцоотой. Үрийн чанар болон төрөл зүйлийг олон болгох нээлтүүд болон хүлэмжийн буюу ургамлын сувилахуйн хөгжил нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болж байна. 

Израйль улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжилд хүргэсэн шийдлүүдийг газар дээрээс нь үзэж, туршлага судлахад чиглэгдсэн 7 хоногийн сургалт аяллын дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж татаж авна уу.

Энэ мэргэжлийн сургалт аялалд бүртгүүлэх бол энд дарна уу.

 

3. УСНЫ МЕНЕЖМЕНТ, УС ХЭМНЭХ, ЦЭВЭРШҮҮЛЭХ ТЕХНОЛОГИ

 Израйль нь  хуурай, хагас хуурай уур амьсгалтай, гадаргын цэвэр усны нөөц хомс, улс орны усны хэрэгцээг бүрэн хангах байгалийн эх үүсвэр багатай орон юм. Энэ нь усны менежмент, усны түгээлт, усыг цэвэрлэж эргүүлэн ашиглах шилдэг технологи болон менежментийн шийдлийг эрхэм зорилго болгон хэрэгжүүлэхэд хүргэж, улмаар шилдэг туршлага, олон тооны менежментийн шинэ арга хэрэгсэл, үндэсний технологийг бий болгон хөгжүүлсэн байна. Жишээлбэл, тус улс хаягдал усныхаа 80% орчмыг цэвэрлэж газар тариаланд хэрэглэж байгаа туршлага нь дэлхийн хаана ч байхгүй юм. Израйль нь усны менежментийн нээлтүүд, усны нөөцлөлт, түгээлт, боловсруулалт, хөдөө аж ахуйн усны үр ашигтай хэрэглээгээр болон хаягдал усыг эргүүлэн ашиглах, далайн усны давсыг шүүж цэвэршүүлэх талаар дэлхийд тэргүүлдэг. 

 

Израйль улсын усны нөөцийн менежментийн шилдэг тогтолцоо, тэргүүлэх технологийн шийдлүүдийг газар дээрээс нь үзэж, туршлага судлахад чиглэгдсэн 7 хоногийн сургалт аяллын дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж татаж авна уу.    

Энэ мэргэжлийн сургалт аялалд бүртгүүлэх бол энд дарна уу.

 

 

 

 

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх