ЕВРОП ХООЛНЫ СУРГАЛТ АЯЛАЛ


Герман улсад болох мэргэжлийн сургалт-аяллын танилцуулга

(сургалтын анкетын бөглөх)

Европын төв хэсэгт байдаг Герман улс нь хоол, хүнсний өнө эртний түүхэн уламжлалтай. Германы баруун хэсэгт оршдог Франкфурт Майн хот нь бизнесийн хамгийн том төв, зам харилцааны чухал зангилаа төдийгүй Европын уламжлалт болон орчин үеийн хоол, хүнсний чиг хандлагыг илэрхийлэхэд томоохон байр суурь эзэлдэг. “Европ хоолны сургалт аялал” нь барууны орнуудын хоол үйлдвэрлэлийн эртний уламжлалаас эхлээд эдүгээгийн чиг хандлага, технологийн дэвшил, байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний соёлоос суралцах боломжийг суралцагчдад олгож, тэдний ур чадварыг дээшлүүлэх зорилготой.

 

Европын уламжлалт фермерийн аж ахуйд зочлох

Франкфурт хотын хойд хэсэгт байрлах 1000 гаруй жилийн түүхтэй Dottenfelder Hof фермерийн аж ахуйтай танилцана. Тус фермерийг 5 гэр бүлийн 100 гаруй хүн эрхлэн явуулдаг бөгөөд тэд 50 гаруй төрлийн экологийн цэвэр, органик хүнсний ногоо, жимс, үр тариа, самар тарьж ургуулан, байгальд ээлтэй мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ бяслаг, талх, нарийн боовны жижиг үйлдвэртээ олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн  үйлдвэрлэж өөрийн дэлгүүрээр борлуулдаг байна. 

 

Хүн амын эрүүл мэндэд тустай, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгааг нь үнэлж ЮНЕСКО-оос тус фермерийг “Байгальд ээлтэй,  тогтвортой фермерийн аж ахуй”-гаар өргөмжилжээ. 

 

Уламжлалт болон орчин үеийн хүнстэй танилцах аялал

Франкфурт хотын төвд 19-р зуунаас эхлэн үйл ажиллагаа явуулж буй Hessen мужид хамгийн алдартай Kleinmarkthalle Frankfurt /Франкфуртийн хүнсний зах/ хүнсний захтай танилцаж Герман төдийгүй дэлхийн олон улс орноос ирсэн органик хүнсний ногоо, жимс, амттан, сүү, загас, мах, гурилан бүтээгдэхүүн, дарстай нэг дор танилцаж, амтлагаа хийн худалдан авах боломжтой. Энэ захад дэлхийн олон үндэстний хоолны газрууд олноор ажилладаг байна.

Энэ аяллаар хоол, хүнсийг зөв хадгалах, түгээх орчин үеийн тоног төхөөрөмж, хүнсний захын үйл ажиллагааг стандартын түвшин явуулах дэвшилтэт хэлбэрээс суралцах, дэлхийн улс орнуудын уламжлалт болон орчин үеийн төрөл бүрийн хоол, хүнсний түүхий эдийн нэр төрөлтэй нэг дор танилцах, тэдгээрийг амтлах, хоол хүнсэнд хэрэглэх онцлогийг мэдэх боломжийг олгоно.

Европ хоолны мэргэжлийн сургалт

Франкфурт хотын мэргэжлийн тогооч бэлтгэдэг Menufactur Kochschule сургалтын төвдээр орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан сургалтын танхимд мэргэжлийн өндөр ур чадвартай тогооч-багш нарын удирдлагаар явагдана. Европын гал тогооны эртний нууцыг мэдэж, орчин үеийн технологиос суралцахад чиглэгдэх энэхүү хоолны сургалт нь төрөл бүрийн аператив, зууш, ундаа, шөлтэй хоол, үндсэн хоол, сүүмс, хачир, амттан, нарийн боов хийх талаар суралцагчийн ур чадварыг дээшлүүлнэ. Хоолны сургалтаар гал тогооны орчин үеийн багаж хэрэгсэлтэй танилцах, хоолны түүхий эд материалыг зөв хадгалах, боловсруулах, хоол амтлагчийг оновчтой хэрэглэх, хоолтой хамт хэрэглэх дарс, хоолны өмнөх амны зугаа зэрэг Европ хоол хийх ур чадвар, мэдлэгийг олгоно.

 

Европ хоол, хүнсний уламжлал, соёлтой танилцах аялал

 Traben-Trarbah хотын дарсны үйлдвэрт зочлох

Европын хоол, хүнсний хэрэглээнд уламжлалт болон үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн дарс томоохон  байр эзэлдэг. Усан үзмийн тариалалт эрхлэн төрөл бүрийн дарс үйлдвэрлэж дэлхийд танигдсан Langguth Erben дарсны үйлдвэрт зочилж Европын дарс үйлдвэрлэлийн уламжлалт технологитой биечлэн танилцана. Энэ үйлдвэрийн олон дарсыг монголын төдийгүй дэлхийн олон орны хэрэглэгчид таашаан хэрэглэдэг билээ.

Langguth Erben дарсны үйлдвэр нь жилд 45 сая шил дарс үйлдвэрлэдэг Европын хамгийн том үйлдвэрүүдийн нэг юм. Энэ үйлдвэр 1789 онд байгуулагдсан, дэлхийн 160 гаруй оронд усан үзмийн дарс экспортлож байна.   

 

Франкфурт хотын хоолны газар, түүх, соёл, урлагтай танилцах аялал

Герман орны хоол үйлдвэрлэл, үйлчилгээний соёл, хэрэглээ нь дэлхийн  чиг хандлагыг

тодорхойлоход ихээхэн нөлөө үзүүлдэг. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, чанартай явуулдаг Европ соёлоос суралцах зорилгоор Франкфурт хотын зарим кафе, ресторан, түргэн хоолны газартай танилцах аялал зохион байгуулна.

Франкфурт хотын түүхийн дурсгалт газруудаар аялж, амьтны хүрээлэн, урлагийн бүтээл, орчин үеийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалттай танилцана. 


 

 

Мэргэжлийн сургалт-аялалд хэн хамрагдаж болох вэ?

Энэ сургалт аялалд Европ хоолны мэдлэг, чадвараа дээшлүүлэх хүсэлтэй мэргэжлийн тогооч, хоолны газрын менежер, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, оюутнууд хоол хийх сонирхолтой хүмүүс хамрагдаж болно.

Мөн байгальд ээлтэй органик фермерийн аж ахуй, хүнс хоолны чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах, шинээр эхлэх хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгж оролцож болно.   

Мэргэжлийн сургалт аялалын тухай

  • Европ хоолны мэргэжлийн сургалт аялал нь 9 хоног үргэлжилнэ.
  • 2016 оны 7-10 сард бүртгэл явагдаж, 11 сард Герман явна. 
  • Сургалт-аяллын төлбөр ба 2 талын онгоцны зардал, эрүүл мэндийн даатгал, визний төлбөрийг  суралцагч хариуцна.
  • Сургалт аялал нь монгол хэлний орчуулгатай явагдах тул оролцогчдоос хэлний мэдлэг шаардахгүй.

 Мэргэжлийн сургалт-аяллын бүрэлдэхүүнд багтах зүйлс:

  • Нисэх онгоцны буудлаас угтах, үдэх унааны үйлчилгээ
  • Европ хоолны мэргэжлийн сургалт, гэрчилгээ
  • Туршлага судлах мэргэжлийн аяллууд
  • Зочид буудлын зардал, өглөөний хоол
  • Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн үйлчилгээ
  • Франкфурт хот дотор нийтийн тээврээр зорчих тасалбар
  • Франкфурт хоттой танилцах аялал

Жич: Суралцагчид нь Герман явахын өмнө хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хооллолтын орчин үеийн чин хандлагын талаарх сургалтанд үнэ төлбөргүй хамрагдана.

 Сургалт аялалд онлайнаар бүртгүүлэх бол энд дарж анкет бөглөнө үү. 

 

 Холбоо барих:

Энэхүү сургалт-аялалтай холбоотой нэмэлт мэдээлэл авах, бүртгүүлэх, санал хүсэлтээ солилцох бол дараах хаягаар харилцана уу

Н.Оюундарь, Мэргэжлийн сургалт аяллын төв, Улаанбаатар

Утас: 95052526

Емайл: earthgreen.ngo@gmail.com

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх