Цагаан хоолны тогоочийн дамжаа


Цагаан хоолны тогоочийн дамжаа

Сүүлийн жилүүдэд хувь хүний үзэл бодол, бясалгал, шашин шүтлэг, эрүүл мэнд болон байгаль орчин, ан амьтан хамгаалах зэрэг шалтгаанаар манай оронд цагаан хоол хэрэглэгчдийн тоо өссөөр байгаа хэдий ч манай оронд цагаан хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ хангалтгүй байгаа нь тэдэнд мэргэжилтэй ажилтан, цагаан хоолны мэргэжлийн тогооч үгүйлэгдэж байгааг харуулж байна.

Тиймээс тус ТББ нь нэг талаар тэжээллэг чанартай цагаан хоол, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж тэднийг мэргэжилтэй ажилтнаар хангах, нөгөө талаар цагаан хоолтны эрх ашгийг хамгаалж тэднийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах зорилгоор “Цагаан хоолны тогооч” мэргэжлийн сургалт явуулах хөтөлбөр боловсруулж Цагаан хоолны тогооч бэлтгэх дамжаа хичээллүүлж байна.

Цагаан хоолны тогоочийн дамжаа нь 45 хоногийн хугацаатай 120 цагийн хичээлийн хөтөлбөртэй. Дамжаанд суралцагч  нь 30 хоногт сургалтын онол, дадлагын хичээлийг “VEG” цагаан хоолны сургалт мэдээллийн төвийн хичээлийн танхимд судалж, цагаан хоолны газруудад 14 хоногийн үйлдвэрлэлийн дадлага хийнэ.

Цагаан хоолны тогооч нар нь хүнсний ургамал, ногоо ашиглан эрүүл, тэжээллэг хоол, ундаа, нарийн боов хийж сурахаас гадна хоолны газрын зохион байгуулалт, үйлчилгээ, хоол хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, ариун цэвэр, тоног төхөөрөмж, хүнсний ургамлын төрөл зүйл, хадгалалт, боловсруулалт, хэрэглээний талаар мэдлэг эзэмшинэ.

“Цагаан хоолны тогооч” мэргэжлийн хөтөлбөрийг бүрэн судалж,  төгсөлтийн шалгалт өгч тэнцсэн суралцагч нь “Цагаан хоолны тогооч” мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ гардан авч цагаан хоолны мэргэжлийн тогооч болно.

Цагаан хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, албан байгууллагад мэргэжлийн цагаан хоолны тогоочийн эрэлт хэрэгцээ их байгаа тул тус дамжааг төгсөгчид ажлын байраар хангагдах боломжтой.   




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх