Цагаан хоолны өдөр дутмын сургалт


Цагаан хоолны зохистой хэрэглээний талаар мэдлэг, дадлага олгох, эрүүл, тэжээллэг хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор цагаан хоол сонирхож буй хэн бүхэнд зориулсан цагаан хоолны өдрийн сургалтыг 7 хоног бүрийн Бямба гаригт зохион явуулж байна.

Цагаан хоолны нэг өдрийн сургалтанд “Цагаан хоолны эрүүлжүүлэх ач тус” сэдэвт лекц, цагаан хоол хийх дадлага багтсан нийт 5 цагийн хичээл орно.

Өдрийн сургалтанд сурахыг хүсвэл бидэнтэй холбоо барьж бүртгүүнэ үү. Тус сургалт “Цагаан хоол Ногоон гариг” ТББ-ын дэргэдэх VEG сургалтын төвийн хичээлийн байранд явагдаж байна.

Нэг өдрийн сургалтанд хамрагдсанаар та олон төрлийн хүнсний ногоо, үр тариа, буурцаг, шош, жимс, жимсгэнэ ашиглан тэжээллэг цагаан хоол хийж сурна.




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх