Сургуулийн өмнөх насны хүүхдийн хоол


    Монгол улсын хэмжээнд 2009/2010 оны хичээлийн жилд 783 цэцэрлэгт 130.7 мянган хүүхдэд хүмүүжиж байна. Хүүхдийн өсөлт хөгжилт, эрүүл мэндийг дэмжих, бага насны хүүхдийн дунд түгээмэл тохиолдож байгаа уураг-илчлэг дутал, сульдаа, цус багадалт, иод дутал зэрэг өвчлөлийг бууруулах зорилгоор Монгол улсын Засгийн газраас цэцэрлэгийн хүүхдийн хоолонд ихээхэн анхаарал тавьж байгаагийн нэг жишээ нь цэцэрлэгийн хүүхдийн хоолонд зарцуулах төсвийг нэмэгдүүлж, зардлыг төр хариуцах шийдвэр гаргасан явдал юм. Гэвч цэцэрлэгүүдэд шинжлэх ухааны үндэстэй тооцоо судалгаан дээр үндэслэн боловсруулсан цэс байхгүйгээс хүүхдийн шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.  

    Цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл, эрүүл ахуйн баталгаат байдлыг хангах, хоолны амт чанарыг тогтвортой байлгах, цэцэрлэгийн хоолны чанар, стандартад хяналт тавих үйл ажиллагааг хөнгөвчлөх, хоол хүнсний хангамжийг сайжруулах, хоолны өртөг зардлыг бууруулах зорилгоор улсын болон хувийн цэцэрлэгүүдэд мөрдөх боломжтой 2 долоо хоногийн үлгэрчилсэн цэс боловсруулж энэ номонд оруулав. Энэ үлгэрчилсэн цэсэнд орсон нэг өдрийн хоол нь 2-5 настай хүүхдийн бие махбодийн физиологийн хэрэгцээт илчлэг, шим бодисын 70-75 хувийг хангах боломжтой юм. Хоолны амт чанарыг тогтвортой байлгах, хоолны шим тэжээлийн алдагдлыг бууруулах, цэцэрлэгийн тогоочийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор  үлгэрчилсэн цэсэнд орсон хоол тус бүрийн технологийн зааврыг бичиж оруулсан болно. Хүүхдийн хоолны шимт бодисын тооцоог “NutriSurvey” програм ашиглаж тооцоолов.

Талархал

Хоолны цэс боловсруулж, шимт бодисын тооцоо хийхэд тусалсан ШУТИС-ын Хоолзүй тэжээхүй ухааны 4-р дамжааны оюутан Х.Ариунсанаа, С.Сарантунгалаг нарт болон хоолны цэсэнд орсон цагаан хоолны жор технологийг боловсруулсан “Цагаан хоол-Ногоон гариг” ТББ-ын дэргэдэх “VEG” цагаан хоолны сургалтын төвийн багш Н.Очирмаа, Л.Оюунгэрэл нарт уншигчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.

 Энэхүү ном нь хүүхдийн байгууллагын менежер, багш, тогооч, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр суралцаж буй оюутан сурагчдын гарын авлага болно гэдэгт итгэж байна.

Номыг "Цагаан хоол-ногоон гариг" ТББ-ын сургалтын төв, "Интерном" номын их дэлгүүр, ШУТИС-ын номын дэлгүүрт борлуулж байна.




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх