Цагаан хоол-эрүүл мэнд ном



НОМЫН ТАНИЛЦУУЛГА

Монголын Mянганы Cорилтын Сангийн (MMCC) Эрүүл мэндийн төсөл нь хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэхэд чиглэж байна. 

Цагаан хоол-Ногоон гариг ТББ нь Монголын Мянганы Сорилтын Сангийн Эрүүл мэндийн төслийн тэтгэлгийн хөтөлбөрийн анхны уралдаанд шалгаран “Цагаан хоол-Эрүүл амьдрал” эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж  байгаа бөгөөд уг төслийн хүрээнд Монголын хүн амын эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохистой хооллолт, цагаан хоолны эрүүл мэндийн ач тус, жор технологийг дэлгэрэнгүй бичсэн “Цагаан хоол-Эрүүл мэнд”  номыг уншигчиддаа өргөн  барьж байна.

Энэхүү номонд  цагаан хоолны ач тус, шим тэжээл, чиглэсэн болон зохицуулагч үйлчлэл,  түүхий эдийн талаарх шинжлэх ухааны орчин үеийн болон уламжлалт мэдлэгийг зохих хэмжээгээр багтаасны дээр цагаан хоолны түүхий эд, жор, технологи, мөн хоолны өнгөт зургуудыг оруулж,  250 орчим ном товхимол, эрдэм шинжилгээний бүтээлийг ишлэл болгов.

Цагаан хоолны үндсэн түүхий эд болох үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, самар, үр, сүү цагаан идээний эрүүл мэндэд үзүүлэх ач тусыг монголын болон гадаадын эрдэмтдийн судалгааг үндэслэн тайлбарласан болно. Монголд түгээмэл хэрэглэдэг хүнсний зарим ургамлын зураг тэдгээрийн монгол, латин, англи, орос нэршил болон илчлэг, шимт бодисын агууламжийг оруулав. Номонд зууш, шөлтэй хоол, үндсэн хоол, ундаа, амттан зэргээс бүрдсэн нийт 67 нэр төрлийн цагаан хоолны жор, технологи, мөн тэдгээр хоолны илчлэг болон шимт бодисын агууламжийг тооцож оруулав.

Монголын хүн амын хүнсний зохистой хэрэглээг дэмжиж, эрүүл мэндийг дээшлүүлэхэд энэхүү ном хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

 

 

Монголын хүн амын хүнсний зохистой хэрэглээг дэмжиж, эрүүл мэндэд анхаарч, улмаар төсөл хэрэгжүүлэх боломж олгосон хийгээд энэхүү номыг ивээн тэтгэж олны хүртээл болгож буй Монголын Mянганы Cорилтын Сангийн сайн үйлсэд талархал илэрхийлье.

Номын мэдээлэл:

ü  Зохиогчид: Н.Оюундарь, Л.Оюунгэрэл, Н.Очирмаа

ü  Тунгааж толилсон: Г.Лхагваа, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор

ü  Хуудасны тоо: 224

ü  Формат: 60x90 1/16 A4 (өнгөт)

ü  Хэвлэсэн газар, он: “Улаанбаатар принт” ХХК, 2010

ü  ISBN: 99929-61-64-3

Цагаан хоолны мэдээлэл, зөвлөгөө, сургалтын талаар сонирхсон хувь хүн, хамт олон, байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна.

Номтой холбоотой санал, зөвлөмж, хүсэлт хүлээн авах хаяг:

“Цагаан хоол-Ногоон гариг” ТББ-ын VEG сургалтын төв

Утас: 99094134, 99188511, 98111525                     

Емайл: veg.mongolia@gmail.com      

Веб хаяг: www.veg.mn




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх