Хүрэн манжингийн зууш (4 порц)


Хүрэн манжин                           80 г

Төмс                                        120 г

Шар лууван                              60 г

Шар буурцаг (чанасан)             40 г

Ногоон вандуй (чанасан)          40 г

Давсласан өргөст хэмх              80 г

Бөөрөнхий сонгино                  40 г

Зууш амтлагч уусмал:

Давс                                     1/3 ц.х

Хар перец                            1/6 ц.х

Цууны хүчил (5%)                 1 х.х

Элсэн чихэр                         1 ц.х

Ургамлын тос                        3х.х

 

Хийх арга:

  1. Хүрэн манжин, төмс, лууванг хальстай нь угааж чанаад хөргөсний дараа хальслаж жижиг шоо дөрвөлжин хэрчинэ. Сонгиныг хальслаж угаагаад жижиг хэрчинэ. Давсалсан өргөс хэмхийг жижиг шоо дөрвөлжин хэрчинэ.
  2. Хатаасан шар буурцаг, вандуйг 8-10 цаг дэвтээсний дараа чанаж болгоод шүүж хөргөнө.
  3. Ургамлын тос, цууний хүчил, элсэн чихэр, давс, хар перец зэргийг саванд хийж сайтар уусгаж салат амтлагч уусмал бэлтгэнэ.
  4. Хэрчсэн ногоонууд, чанасан шар буурцаг, вандуйг саванд хийж нийлүүлэн хутгаад бэлэн зууш амтлагч уусмалаар амтлана. 
  5. Зуушийг таваглаж шинэ яншуйны навч, шинэ өргөст хэмх, нимбэгээр чимэглэнэ. 



Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх