Аарцтай шөл (4 порц)


Цагаан лууван                     400 г

Хятад байцаа                       200 г

Шар лууван                         100 г

Ногоон вандуй                      30 г

Шар буурцаг                        30 г

Бөөрөнхий сонгино                50 г

Хэрчсэн гурил                     160 г

Сармис                               1 хумс

Аарц                                  Тохируулах

Ургамлын тос                       30 г

Давс                                  Тохируулах

Мөөг амтлагч                       Тохируулах

Хар перец                           Тохируулах

Хийх арга:

  1. Цагаан лууван, хятад байцааг томхон дөрвөлжин, шар лууванг нимгэн хавтгай, бөөрөнхий сонгиныг тал цагирга хэлбэртэй хэрчинэ.
  2. Ногоон вандуй, шар буурцгийг 8- 10 цаг дэвтээж урьдчилан чанаж болгоно.
  3. Тос хийж халаасан саванд бөөрөнхий сонгино, шар, лууван, хятад байцааг хийж хуураад дээр нь буцалсан ус эсвэл шөл хийж цагаан лууван, жижиглэж хэрчсэн сармис нэмээд нам гал дээр чанана. Ногоо болмогц болгосон ногоон вандуй, шар буурцаг, аарц, хэрчсэн гурил нэмж үргэлжлүүлэн буцалгана.
  4.  Шөлийг давс, мөөг амтлагч, хар перецээр амтлаад гаргана. 



Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх