Ногооны рагу (4 порц)


Төмс                                300 г

Шар лууван                      250 г                           

Шар манжин                     150 г

Броккли байцаа                100 г               

Ногоон вандуй                  4 х.х

Буудайн гурил                  1 х.х

Ус юмуу шөл                    250 мл

Цөцгийн тос                     1 х.х

Зөөхий                             1 х.х   

Амтлагч:

Карри                              1 ц.х

Элсэн чихэр                     Тохируулах

Давс                               Тохируулах

Хийх арга:

  1. Төмс, шар лууван, шар манжинг угаагаад хальстай нь ууранд жигнэх юмуу усанд чанаж болгосны дараа хальслаж шоо дөрвөлжин хэрчинэ.
  2.  Угаасан цэвэрлэсэн броккли байцааг давстай хүйтэн усанд 15 минут байлгаж ариутгаад  хэдэн хэсэг хувааж буцалж буй усанд 3-5 минут савыг таглалгүй чанаж болгоод уснаас шүүж гаргана.
  3. Хатаасан вандуйг усанд 6-8 цаг орчим дэвтээгээд чанаж болгоод шүүж гаргана.   
  4. Цөцгийн тос хийж халаасан хайруулын тавганд хэрчсэн ногоонуудыг хийгээд хуурах явцдаа дээр нь бага зэрэг гурил нэмж үргэлжлүүлэн хуурна. Дээр нь ус юмуу шөл хийгээд карри, цөцгий нэмж буцлах хүртэл тасралтгүй хутгана. Гаргахаас өмнөхөн   урьдчилан чанаж бэлтгэсэн вандуй нэмж буцалгана.
  5. Хоолыг давс, элсэн чихрээр амталж олгоно. Будааны хачиртай олгож болно.

Жич: Жорд орсон цөцгийн тос, зөөхийг ургамлын тосоор орлуулж болно.

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх