Веган кекс (1.5 кг)


Дээд гурил                              620 г

Ургамлын тос                          400 мл

Элсэн чихэр                            240 г

Өтгөрүүлсэн сүү                       220 мл

Ус                                          480 мл

Хөөлгөгч (Baking powder)           60 г

Дрожжи                                  15 г

Давс                                       Бага зэрэг

Хийх арга:

  1. Саванд жорд заасан уснаас 200 мл хийж дээр нь дрожжи, элсэн чихрээс 2 х.х, гурлаас 3 х.х хийж 5-10 минут тавьж хөрөнгө бэлтгэнэ.
  2. Үлдсэн ус, ургамлын тос, элсэн чихрийг холигчид хийж нийлүүлэн хутгах явцад  өтгөрүүлсэн сүүг бага багаар нэмж хутгаад гаргана. Дээр нь бэлтгэсэн хөрөнгө хийж хутгана.  
  3. Гурил, хөөлгөгчийг хольж шигшээд шингэн хэсгийн дээрээс багаар нэмж зөөлөн хутгаж кексний зуурмаг бэлтгэнэ.
  4. Тэвшин дээр пергаментан цаасыг норгож дэлгээд дээр нь бэлэн зуурмагийг хийж урьдчилан (200-2500С) халаасан шарах шүүгээнд 20-30 минут орчим жигнэж болгоно.
  5. Шарах шүүгээнээс гаргаж гүйцэд хөргөсний дараа хэвнээс салгаад чимэглэнэ.

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх