Амтлан жигнэсэн хаш 4 порц


Хаш                                           800 г

Улаан лооль                               100 г

Бөөрөнхий сонгино                       50 г

Ногоон сонгино (навчит ногоо)      Бага зэрэг

Ургамлын тос                         60 мл                    

Амтлагч:

Мөөг амтлаг                                1 ц.х

Хар перец                                  1/3 ц.х

Давс                                          Тохируулах

Улаан лоолийн сүүмс                    50 г

Хийх арга:

  1. Хашийг хальслаж уртааш нь хувааж тал дугуй хэлбэртэй нимгэн хавтгай, бөөрөнхий сонгиныг тал цагирга, улаан лоолийг сармис хэлбэртэй хэрчинэ.
  2. Хайруулын тавганд ургамлын тос хийж сайтар халаагаад бөөрөнхий сонгино, хашийг шарна.  Дээр нь улаан лоолийн сүүмс нэмж нам гал дээр жигнэж болгоно.
  3. Гаргахын өмнө ногоон сонгино эсвэл ногоон навчит ногоо (бууцай гэх мэт), сармис хэлбэртэй хэрчсэн улаан лооль хийж хутгаад бага зэрэг жигнэнэ.
  4. Жигнэсэн хашийг будаа болон ногооны хачиртай олгоно.



Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх