Дүпүтэй шөл (4 порц)


Дүпү                                      200 г

Шар лууван                            100 г

Бор мөөг (хатаасан)                 10 г

Ногоон вандуй                         30 г

Пүнтүүз                                  60 г

Эрдэнэ шишийн цардуул           2 ц.х

Гүнждийн тос                          2 ц.х

Ногоон сонгино                      Бага зэрэг 

Ус                                        Тохируулах

Давс                                     Тохируулах

Хар перец                              Тохируулах
                                                                                                

Хийх арга:

  1. Шар лууванг угааж хальслаад дэрс хэлбэртэй хэрчинэ. Дүпүг савхан хэлбэртэй хэрчээд бага зэрэг шарна. Мөөгийг угааж хүйтэн усанд 1 цаг орчим дэвтээгээд уснаас шүүж нарийн хэрчинэ. Пүнтүүзийг урьдчилан чанаж болгоод уснаас шүүж гаргана. Ногоон вандуйг угааж усанд 6-8 цаг дэвтээгээд 10-15 минут ууранд жигнэх юмуу усанд чанаж болно. Ногоон сонгиныг угаагаад жижиг хэрчинэ.
  2. Бага зэрэг тос хийж халаасан хайруулын тавганд хэрчсэн шар лууван, мөөг хийж хуураад дээр нь буцалсан ус эсвэл мөөг дэвтээсэн ус нэмж нам гал дээр хэдэн минут чанана. Дээр нь шарсан дүпү нэмээд үргэлжлүүлэн чанана.
  3. Шөлөнд урьдчилан болгосон пүнтүүз, ногоон вандуй, гүнждийн тос нэмээд давс, хар перецээр амтлаж дахин 2 минут орчим буцалгана.
  4. Эрдэнэшишийн цардуулыг бага зэрэг усанд уусгаад шөлөнд хийж шөлийг өтгөрүүлж болно.
  5. Шөлийг аягалаад дээр нь хэрчсэн ногоон сонгино цацаж олгоно.

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (2 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх