Мөөгтэй шөл (4 порц)


Хатаасан мөөг                      10-15 г

Төмс                                    250 г

Хөц будаа                             50 г

Бөөрөнхий сонгино                 50 г

Шар лууван                          100 г

Шар манжин                         50 г

Цоохор майлз                        Бага зэрэг

Ногоон сонгино                      Бага зэрэг

Ургамлын тос                         30 мл

Ус                                        Тохируулах

Амтлагч:

Бөөрөнхий хар перец               2-3 ш 

Яншуй                                     Бага зэрэг

Лаврын навч                           1 ш

Давс                                      Тохируулах

 Хийх арга:

  1. Төмс, шар лууван, шар манжин, бөөрөнхий сонгиныг хальслаж угаагаад жижиг шоо дөрвөлжин хэрчинэ. Хөц будааг цэвэрлэж угаагаад хүйтэн усанд хийж 2.5-3 цаг дэвтээнэ.
  2. Хатаасан цагаан эсвэл бор мөөгийг сайн угаагаад хүйтэн усанд хийж 3-4 цаг дэвтээсний дараа  нимгэн хэрчээд дэвтээсэн усанд нь 10-15 минут нам галд дээр чанаж шөл гаргана.
  3. Саванд тос хийж халаагаад бөөрөнхий сонгино, шар лууван, шар манжин, цоохор майлз, төмс зэргийг хуурч буцалж буй мөөгний шөлөнд хийж дээр нь дэвтээсэн хөц будаа нэмж ногоо, будааг зөөлөртөл үргэлжлүүлэн чанана. Шөлийг лаврын навч, бөөрөнхий хар перец, давсаар амтлаад гаргана.
  4. Шөлийг таваглаж хэрчсэн ногоон сонгино, яншуйгаар чимэглэж олгоно.



Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх