Цагаан луувангийн зууш (4 порц)


Цагаан лууван                              320 г   

Бөөрөнхий сонгино                         50 г

Амтлагч:                                           

Шар буурцгийн сүүмс (soy sauce)    40 мл

Ургамлын тос                                20 мл

Элсэн чихэр                                  ½ ц.х

Яншуй (чимэглэх)                           бага зэрэг

Хийх арга:

  1. Цагаан лууван, бөөрөнхий сонгиныг хальслаж цэвэрлэнэ.
  2. Амтлагч бэлтгэх: Саванд ургамлын тос, шар буурцгийн сүүмс, элсэн чихэр хийж нийлүүлэн сайтар хутгана.
  3. Цагаан лууванг нарийн дэрс хэлбэртэй хэрчинэ.
  4. Бөөрөнхий сонгиныг уртааш нь таллан хуваагаад тал цагираг хэлбэртэй хэрчээд давстай усанд хийж хэдэн минут байлгасны дараа шүүж гаргана. 
  5. Саванд хэрчсэн цагаан лууван, сонгиныг хийж холиод бэлтгэсэн амтлагчийг нэмж хутгаад таваглана. Олгохдоо яншуйны навчаар чимэглэнэ.



Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх