Ногоон хуурга (4 порц)


Жигнэсэн глютин                              150 г

Шар буурцгийн уураг                         50 г

Шар лууван                                      100 г

Бөөрөнхий байцаа                              100 г

Амтат улаан, ногоон чинжүү               100 г

Бөөрөнхий сонгино                             50 г

Ургамлын тос                                    50 г

Амтлагч

Шар буурцгийн сүүмс                         30 г

Хар перец                                        1/3 ц.х

Мөөг амтлагч                                     2 ц.х

Давс                                                Тохируулах

Хийх арга:

  1. Бөөрөнхий сонгиныг тал цагирга, шар лууван, бөөрөнхий байцаа, амтат чинжүүг урт нарийн хэрчинэ.
  2. Буудайн гурилаас глютиныг гаргаж бэлтгэх ба жигнэсэн глютиныг нимгэн хавтгай хэрчинэ.
  3. Амтат улаан, ногоон чинжүүг тос хийж халаасан хайруулын тавганд хийж хуурах явцад жигнэсэн глютиныг нэмж үргэлжлүүлэн хуурч гаргана.
  4. Тос хийж халаасан хайруулын тавганд сонгино, шар лууванг тусд нь хуураад дээр нь бөөрөнхий байцаа, бага зэрэг ус нэмж жигнэж болгоно. Дээр нь тусд нь хуурч бэлтгэсэн амтат чинжүү, глютиныг  нэмж давс, хар перец, мөөг амтлагч, шар буурцгийн сүүмсээр амтлана.
  5. Агшаасан будаа, шинэ ногооны хачиртай олгоно.

 

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх