Хүн амын дунд хүнсний зохистой хэрэглээг дэмжих, эрүүл хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор шар буурцгийн найрлага, ач тус, бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга технологийг багтаасан “Шар буурцаг гайхамшигт хүнс” номыг "Цагаан хоол-эрүүл амьдрал" төслийн хүрээнд Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр 300 ширхэгийг хэвлэж нийтийн хүртээл болгов.
Энэхүү номонд:
Шар буурцгийн найрлага, эрүүлжүүлэх ач тус, шар буурцгаар төрөл бүрийн бүтээгдэхүүн, хоол хийх технологи багтсан болно.
Номын тухай товч танилцуулга:
Зохиогч: Н.Оюундарь, "Цагаан хоол-эрүүл амьдрал" төслийн удирдагч
Тунгааж толилсон. Ж.Алимаа, МУ-ын төрийн соёрхолт, дэд профессор (PhD)
Хэвлэлийн эх бэлтгэгч: Дизайнер С.Батаа
Хэмжээ: А4 формат, 64 нүүр
Хэвлэсэн газар: “Спектр хэвлэл” ХХК
Түгээлт: Улсын хэмжээнд 50 номын санд хандивлахаар Монголын үндэсний номын санд шилжүүлэв.