ЦАГААН ХООЛ ЭРҮҮЛ МЭНД ном


Номын товч агуулга:

Ургамлан болон цагаан хоолны үндсэн түүхий эд болох үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, самар, үр, сүү цагаан идээний шимт бодисын агууламж, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар монголын болон гадаадын эрдэмтдийн судалгааг үндэслэн тайлбарласан.

Монголд түгээмэл хэрэглэдэг хүнсний зарим ургамлын зураг болон нэршлийг монгол, латин, англи, орос хэл дээр оруулсан.

Номонд зууш, шөлтэй хоол, үндсэн хоол, ундаа, амттан зэргээс бүрдсэн нийт 70 гаруй нэр төрлийн хоолны жор, технологи, өнгөт зураг, мөн тэдгээр хоолны илчлэг болон шимт бодисын агууламжийг тооцож оруулсан.

Төрөл бүрийн хүнсний ургамлын ач тус, шим тэжээл, хоол хүнсний чиглэсэн болон зохицуулагч үйлчлэлийн талаарх орчин үеийн болон уламжлалт үзэл баримлалыг багтаасан.

Номыг бүтээхдээ монгол хэлээр 33, орос хэлээр 11, бусад англи болон герман хэлээр 206 нийт 250 орчим ном товхимол, эрдэм шинжилгээний бүтээлийг ишлэл болгов.

 

 

Номын тухай мэдээлэл:

- Хуудасны тоо: 224

- Формат: 60x90 1/16 A4 (өнгөт)

- Хэвлэсэн газар, он: “Улаанбаатар принт” ХХК, эхний хэвлэл 2011, хоёр дахь хэвлэл 2014

- ISBN: 99929-61-64-3

Энэхүү номыг хаанаас авч болох вэ?

  1. Улаанбаатар, Эрдэнэт, Мөрөн, Сайншанд хотод байрладаг номын дэлгүүрүүд
  2. www.book.mn номын цахим дэлгүүрээс онлайнаар захиалж үнэгүй хүргүүлэх
  3. Монгол шуудангийн аймаг, сумын бүх салбараар дамжуулан захиалах боломжтой.
  4. VEG сургалтын төвтэй шууд холбогдож захиалах, хүргүүлэх боломжтой (991885118 95052526)

Монголын хүн амын хүнсний зохистой хэрэглээг дэмжиж тэдний эрүүл мэндийг дээшлүүлэхэд энэхүү ном хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.  

ЦАГААН ХООЛ ЭРҮҮЛ МЭНД НОМЫН товч танилцуулга (видео)

 

 

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх