Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал


2010 оны 7-р сард хэвлэгдсэн, 136 хуудас, хүний тухай болон хүнс судлалын шинжлэх ухаан, анагаах ухааны талаарх зохиогчийн нээлтүүд уг номонд орсон болно. Үүнд:

• Ноён Дарвинтай мөчөөрхөлцөх нь → Хүн сармагчнаас үүсээгүй → 70 орчим хувь нь энергийн үүсэлтэй

• Хүний үндсэн шинж чанарыг энерги тодорхойлно

• Хүмүүний хөгжил бол  энергийн хөгжил

• Хүнзүйн ерөнхий онол

• Хүний ангилал

• Махбодийн энергийн хуулиуд

• Хүнсний зохицуулагч үйлчлэлийн шинэ онол

• Хүнсний зохицуулагч үйлчлэлийн ангилалзүй

• Түрүү үеийн монголчуудын хөгжлийн программ хангамж

 

 

Зохиогчийн учирлал

Бурханы авралаар монголын эрдэмтэн судлаачдад шинжлэх ухаан хишгээ харамгүй хайрлаж байгаад ханцуйдаа залбирч явна.

Ч.Эрдэнэ таван орны нэгдсэн онолыг бий болгосон гэх нь учир бага мэдэх миний хувьд тунгааж  эс хүчрэх хирнээ баярлаж хүч хүрэх сайхан зүйл болж байна.

Шинжлэх ухааны гранд доктор, профессор М.Амбага эсийн мембрант байгууламж-редоксипотенциалын гурван төлөв шугам онолоороо анагаах ухаанд шинэ нар мандууллаа.

Бидний судлаачид хүний онолыг олсноор сармагчин өвөөгийн онол физик биед л хамаарах төдий зүйл болж, харин энергийн онол нь хүмүүний Үндсэн хууль болохоор байна. Үүнтэй холбоотойгоор хүний тухай өнөөгийн бүх үзэл баримтлал хүчингүй болох нь. Хүнийг сармагчин болгосон онолын тарьсан гай гамшиг нь дэлхийг хүнгүй болгоход хүргэсэн гэвэл дэлхийн дайн, байгалийн гамшиг, хэлмэгдүүлэлт энэ тэр ч бүр ярих ч хэрэггүй жол юм болж таарах нь ээ.

Буруу онол номлол нь хүнийг сармагчин болгоод зогсохгүй устгах арга болдгийг анзаарсан хойно ямар сайхан сэтгэгдэл төрөх билээ дээ. Харин ийн анзаарах аз таарсанд л Бурханд баярлах минь. Физик биеийн онол хуулиуд ч болж бүтэж байгаа нь цөөн болтой.

Хүнийг буруу төсөөлсөн, байгалийн шинжлэх ухааны хуулиудыг биологийн систем болох хүмүүнд хамаатуулан хэрэглэх учрыг ухаж үзэлгүй эс, генийн хүрээнд эргэлдчихсэн, хүн гээч автомат систем, мөн гайхамшигтай бодгалын мөн чанарыг таньж мэдээгүй гээд өөрийгээ танихааргүй болоход олон л юм шалтагласан шиг байна.

 Харамсаад баршгүй нь гэвэл энэ бүгдийг онол номлолд чихээд өнгөрөх боломжгүй, хар толгойгоороо л хариуцаж өр төлбөрийг барагдуулах ёстой, нэг амьдрах насны хулиар тонгочсон нүглээ сүмд очоод, ламд айлтгаад, ном тавиулаад засчих аргагүйд л байна. Хүмүүн бидний “өвчин” хүндэрч, зовлон даамжиржээ. Хүн болохоос өөр аргаар энэ өвчин эмчилгээгүй. Энэ зовлон шаналан дуусашгүй. Тэгэхээр хүн болчихвол амь аврагдах нь. Зовлонгоос ангижрах нь. Юутай сайхан хэрэг вэ. Хүний нь хувьд, мэргэжлийн нь хувьд таныг ч, хэнийг ч, өөрийгээ ч эмзэглүүлэх шалтаг надад байхгүй. Энд яригдах шинжлэх ухааны шинэлиг юмс нь цөөн боловч хүмүүст нэгийг бодуулж гэмээ нь аштай юу даа. Энэ бол таны төлөө, хүн төрөлхтний тусын тулд өчүүхэн миний санаа зовнил юм шүү. Энэ хариуцлагын төлөө өөрийгээ голоогүйг минь өршөөж хайрлаарай.

Энд яриад байгаа шиг нэг иймэрхүү юмыг ном болгохоор герман хэлээр оролдож эхлээд хойш тавьчихсан юмсан. Оршилд нь ингэж байх юмаа.

Энэ номыг ид, уу. Таны мэддэгээс арайхан өөр амтагдах ч оюун ухаан, эрүүл мэндийн тухайд бол магадгүй хамгийн сайн нь байх ч юуны магад. Дадал зуршил, уламжлал, ёс заншил, хүсэл, сонирхол, бүхий л мэдлэг, ерөөс өдөр дутмын амьдралыг тань тодорхойлж ямар үгээр илэрхийлэгддэг байх нь хамаагүй, өөрт тань хэрэг болоогүй өдий хүрсэн бүхэн таны хуучирсан программууд. Эдгээрийг одоохон толгойноосоо, амьдралаасаа арчиж зайлуулж хаяад оронд нь энэ номноос шинэ программ суулгаарай. Илүү юу ч шаардлагагүй. Амьдрал ийм л амар хялбар юм байна шүү дээ. Амьдралыг бид л яршиг  түвэгтэй болгож, шинжлэх ухааны нэр зээлдсэн системгүй аахар шаахар мэдлэг бүр ч гайтуулж гүйцжээ.

Энэ амьдрал гээчээс та юу хожив доо. Эрүү өвдөг нь тулчхаагүй 100 нас уу? Гайхалтай эрүүл мэнд үү? Хязгааргүй аз жаргал уу? Огтхон ч асуудалгүй амьдрал уу? Дээдийн сэтгэл ханамж уу? Харж байгаа биз. Өнөөгийн мэдлэгээс танд нялзаж хоцорсон юу ч алга. Мөрөөдөж найдсаар л дуусах юм биз. Энэ цагийн хүн төвтэй шинжлэх ухааны мэдлэг чинь түүнийг нээж олсон эзэндээ ч хэрэг болоогүй юм шүү дээ.

Бүх юм программын л асуудал ажээ. Та өөрийгээ удирдах бүрэн чадавхтай заяагдсан. Үүний тулд л энэ ном танд хүрч байна. Уншиж дуусаад магадгүй, энэ ном чинь нээрээ амттай  юмсан уу гэх ч  билүү.




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх