Байгаль орчны шинэ хууль сурталчилах төсөл


“Байгаль орчны шинэ ба шинэчилсэн хуулиудыг орон нутагт сурталчилах, хөдөөгийн хот айлын орчин үеийн жишиг загварыг түшиглэн байгальд ээлтэй амьдралын хэв маягийг Хөвсгөлийн БЦГ-ын орчны бүс, тойргийн сумдын иргэдэд таниулах” ажлыг гүйцэтгэхээр энэхүү гэрээт ажлыг Цагаан хоол-Ногоон гариг ТББ гүйцэтгэв.

Гэрээт ажлын санхүүжилтийг гүйцэтгэгч нь зориулалтын дагуу, үр ашигтай зарцуулж, ажлын тайланг захиалагчийн тавьсан стандарт, шаардлагад нийцүүлэн БОНХЯ, Байгаль хамгаалах санд хүлээлгэн өгөв.

Энэхүү гэрээт ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэв.

  • “Байгаль орчны тухай Монгол улсын шинэ ба шинэчилсэн хуулиудын танилцуулга” ном, байгаль орчны хуулиудын сурталчилгааны 10 төрлийн зурагт хуудас хэвлүүлж төсөлд хамрагдсан сумдын иргэд, байгууллагад тараав.  
  • Байгаль орчны шинэ ба шинэчилсэн хуулиудыг орон нутагт сурталчилах,  байгальд ээлтэй амьдралын хэв маягийг иргэдэд танилцуулах зорилгоор Хөвсгөл аймгийн сав газарт байрладаг Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сум, Хатгал тосгонд сургалт-семинар зохион байгуулж нийт 421 иргэнийг хамруулав.  Сургалтанд хамрагдсан иргэдийн бүтцийг авч үзвэл 45,4 хувь нь төрийн байгуулагад ажиллагсад, 54,6% нь малчин, ХЭАА, ойн нөхөрлөл, тэтгэврийн иргэд байна.
  • Гэрээт ажлын хүрээнд “Дэлхийн болон Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, үр дагаврыг саармагжуулах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дадуулах, дэлхийн болон Монголын ард түмний уламжлалт менежментийн шилдэг арга болох ‘Буян-нүгэл’ буюу эергүү, сөргүү энергийн хууль” сэдэвт лекцийг иргэд, бага ба ахлах ангийн сурагчдад зориулсан 3 хэлбэрээр бэлтгэж тараав.
  • Сумдын ЗДТГ, байгаль хамгаалагчид, байгаль хамгаалах улсын байцаагч нар, сумдын сургуулийн эко-кабинет болон Хөвсгөл аймгийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт гарын авлага болгож “Байгаль орчны талаарх Монгол улсын шинэ ба шинэчилсэн хуулиуд”-ын эмхэтгэл, хуулийн талаарх 10 төрлийн зурагт хуудсыг тараасны дээр тэдэнд “Байгаль орчны талаарх Монгол улсын шинэ ба шинэчилсэн хуулиуд” хичээлийн материал, “Идэвхтэн байгаль хамгаалагчийн сурах бичиг”, “Дэлхийн болон Монголын уур амьсгалын өөрчлөлт. ‘Буян-нүгэл’ буюу эергүү, сөргүү энергийн хууль” сэдэвт лекцийг CD хэлбэрээр хүлээлгэн өгөв

 

Байгаль орчинд ээлтэй амьдралын шинэ дадал бий болгоход нь иргэдэд туслах зорилгоор дараах ажлыг төслийн нэмэлт даалгавар болгож гүйцэтгэв. Үүнд:

  • Хүнсний ногоо, жимсээр хийх хоолны сургалтыг Хатгал тосгон, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр суманд явуулж 125 хүнийг хамруулжээ.
  • Зах хязгаарын сумдад ажилласан боломжийг түшиглэн Ханх сумын сурагчдын дунд яруу найргийн уралдаан зохиож шалгаруулах, Хатгал тосгоны сурагчдын бичсэн шүлгэнд зөвлөгөө өгөх зэргээр тэдгээрт 50 гаруй сурагчдыг хамруулжээ.

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх